Ирэх 2017 онд дэлгэцнээ гарах ХОЛЛИВУДЫН ОНЦЛОХ КИНОНУУД


Үжин | YOLO.MN
2016-12-08

Кинонд дуртай хүн бүрт дуулгах шинэ мэдээ байна. Кино хорхойтнуудад өндөр хүлээлт үүсгээд буй,  ирэх онуудад нээлтээ хийх Холливудын кинонуудыг танилцуулъя.

Power Rangers (Хүчит Ренжерүүд)
Хүүхэлдэйн кино зохиолоор бидэнд танил болсон, өнгө өнгийн хувцаст зургаан баатрын тухай өгүүлэх Power Rangers уран сайхны кино 2017 онд дэлгэцнээ гарах нь.


Avatar-2 (Аватар-2)
Байгаль эхээ хайрлахыг бэлхнээ сануулсан, кино сонирхогчдын дунд нэлээд шуугиан тарьж байсан уран бүтээл бол Аватар кино билээ. Тэгвэл тус кинонд дуртай хүмүүст гайхалтай мэдээ дуулгахад тус киноны хоёрдугаар анги 2018 онд нээлтээ хийнэ.



Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales (Карибын тэнгисийн дээрэмчид: Үхсэн хүн үг хэлдэггүй)
Тус киноны тав дахь цуврал болох “Карибын тэнгисийн дээрэмчид: Үхсэн хүн үг хэлдэггүй” уран сайхны кино ирэх оны тавдугаар сард нээлтээ хийнэ. Ахмад Жек Спарровын адал явдал цааш хэрхэн өрнөх бол...?


 

Beauty and the Beast (Гоо үзэсгэлэн ба Араатан)
Шар даашинзтай үзэсгэлэнт бүсгүй, жэхүүцэл төрүүлэм төрхтэй араатан хоёрын хайр дурлалын тухай өгүүлэх хүүхэлдэйн киног мэдэхгүй хүн байхгүй. Тэгвэл “Гоо үзэсгэлэн ба Араатан” зохиол уран сайхны кино болж дэлгэцнээ гарах нь ээ. Беллагийн дүрд жүжигчин Эмма Уотсон тоглосон бол араатны дүрд Дэн Стивенс, Беллад дурласан эрийн дүрд Дракула киноны гол дүрдийг бүтээсэн Люк Эванс тогложээ. Уг киноны нээлт 2017 оны гуравдугаар сарын 17-нд болох бөгөөд үзэгчдэд хамгийн их хүлээлт үүсгээд буй бүтээл аж.




Transformers: Last Knight
Дэлхийг аврахаар ирсэн хүчирхэг роботуудын тухай өгүүлэх Трансформерс киноны удаах цуврал ирэх онд дэлгэцнээ гарна. Анхны анги нь 2007 онд гарч байсан бол арван жилийн дараа нь тавдугаар анги нь ийнхүү үзэгчдийн хүртээл болох аж. Мөн 2018 онд Бамблибигийн тухай цуврал, 2019 онд ч (одоогоор нэр нь тодорхойгүй) удаах цуврал гарах юм.



My little Ponies (Миний бяцхан одой морьд)
Тэднийг дээр өгүүлсэн Хүчирхэг Ренжерүүдийг арай “зөөллөсөн” хувилбар гэж тодорхойлж болно. Учир нь мөн л өнгө өнгийн, өөр өөрийн ид шидтэй зургаан найзын тухай өгүүлдэг. Өө бас нэг ялгаа нь тэд хүн биш одой морьд юм cheeky Хүүхэлдэйн кино нь багачуудын үзэх дуртай зүйлсийн нэг болоод байгаа бол 2017 онд нэг ангит анимэйшн кино болж үзэгчдийн хүртээл болох нь ээ.


Iron Man-4 (Төмөр хүн-4)
Тус киноны гол дүрийн жүжигчин Роберт Дауниг гудамжинд явж байхад нь жинхэнэ “Төмөр хүн” биш гэдгийг мэдсэн нэгэн жаалхүү уйлж буй зураг цахим ертөнцөд тарж олны хайрыг ихэд татаад байсан. Тэгвэл жинхэнэ “Төмөр хүн” маань шинэ адал явдалтайгаар ирэх онд бидэнтэй дахин уулзах нь.


Thor: Ragnarok (Tоор-3)
Сонсоход нэгэн жимсний нэр мэт дуудлагатай хүчирхэг эрийн тухай кино ирэх оны арваннэгдүгээр сард мөн л нээлтээ хийх нь ээ. Один бурхны хүү Тоорд энэ удаад бас нэгэн адал явдал учрах нь ээ.


Wonder woman (Гайхамшигт бүсгүй)
Комик уран бүтээл болох “Гайхамшигт бүсгүй” зохиол уран сайхны кино болж үзэгчдийн хүртээл болно. Киноны гол дүрд Гал Гадот тогложээ.




Croods (Крүүдийнхэн 2)
Балар эртний, хөгжилтэй гэр бүлийн амьдралын тухай гардаг “Крүүдийнхэн” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги ирэх онд нээлтээ хийхээр төлөвлөж байна. Гэр бүлийн үнэ цэн, эцэг эхийн хайрын тухай өгүүлэх нэгдүгээр анги адал явдлаар дүүрэн байсан шиг удаах бүтээл ч мөн тийм байна гэдэгт найдаж байна. (Гэвч кино хэдхэн хоногийн өмнө төсөл цуцлагдсан талаар кино компаниас мэдэгдэл хийжээ sad)


Despicable me 3
Өргөмөл гурван охин болон хөгжилтэй олон минионуудын хамтаар амьдардаг Гру энэ удаад ямар адал явдал сэдэхийг ирэх оны зургадугаар сард нээлтээ хийх гутгаар ангиас нь үзээрэй.


Blazing Samurai (Гал цогтой Самурай)
Инээдмийн, анимэйшн уран сайхны “Гал цогтой Самурай”  кино  ирэх оны наймдугаар сард нээлтээ хийнэ. Ханк хэмээх өөдсөн чинээхэн муур хүчирхэг самурай болж өөрийн амьдардаг Какамучо хотыг аврахыг хүсдэг. Харин түүнд гайхамшиг тохиох болов уу?


Star Wars-8 (Оддын дайн-8)
Өнгөрөгч онд нэлээд хүлээлт үүсгэж, нээлтээ хийсэн даруйдаа боксоффисыг огцом тэргүүлж чадсан кино бол Оддын дайн-7 юм. Тус кино ашиг орлогоороо бүх цаг үеийн хамгийн шилдэг нь болоод байгаа. Харин ирэх онд нээлтээ хийх наймдугаар цуврал нь өмнөх амжилтаа эвдэж чадах эсэхийг харах л үлдлээ.


SpiderMan Homecoming (Хүн аалз: Гэртээ ирсэн нь...)
Хүн Аалз киноны удаах анги 2017 оны долдугаар сард нээлтээ хийнэ. “Ахмад Америк: Иргэний дайн” кинонд хамгийн сүүлд гарсан Хүн Аалз энэ удаад шинэ жүжигчний дүрээр ирэх онд үзэгчидтэй уулзах нь ээ. Сонирхуулахад Хүн Аалзын хамгийн анхны дүрд Тоби Магуайр, дараа нь Эндрю Гарфилд тоглосон бол одоо 20 настай Том Холланд тоглож байгаа аж.


World War Z-2 (Дэлхийн Дайн Z-2)
Жүжигчин Брэд Питтэй дахин нэг шинэ уран бүтээлтэй уулзах нь. Зомбины их сүргийг даван гарсан Гэрригийн гэр бүлийг энэ удаад чухам юу хүлээж байгаа бол...


Resident Evil: The Final Chapter
Зомби ертөнцийн талаар өгүүлэх бас нэгэн кино ирэх онд нээлтээ хийх нь ээ. Гол дүрд Милла Йововичийн тоглосон уг кино Resident Evil цувралын хамгийн сүүлийнх нь аж.



Эх сурвалж:

 

#Кино #Movie #boxoffice