Нью-Йорк руу аялах 10 ШАЛТГААН


Сэтгүүлч Т.Мөнхжин | YOLO.MN
2018-11-25

Аяллынхаа жагсаалтад заавал нэмэх ёстой хотын нэг бол яах аргагүй Нью-Йорк. Дэлхийд алдартай музей, дээд зэрэглэлийн паркаас эхлээд хачирхалтай хоолны газар гээд л Нью-Йорк хотыг илэрхийлэх хамгийн сонирхолтой газруудыг танилцуулъя.

1. SMORGASBURG

Сморгасберг нь хоолны үзэсгэлэн худалдаа. Зөвхөн үүнийг үзэх гэж жилд 20-30 мянган хүн энэхүү экспог зорьж ирдэг. Энд чурро зайрмагаас авахуулаад латин мофонго, солонгос амны зугаа гэх мэтчилэн төрөл бүрийн хоолнууд байх аж.

2. СОЛОНГОС ХОТХОН

Нью-Йорк хотод байрлах Солонгосчуудын хороолол нь яг л тус улсад байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх өөрийн дэлгүүр, ресторан гэх мэт өвөрмөц газруудыг санал болгодог байна. Солонгос гоо сайхны барааны дэлгүүрүүд, солонгос номын дэлгүүрүүд, нарийн боовны газар зэрэг уг үндэстнийг илтгэх 100 гаруй жижиг худалдааны байгууллагууд бий.

3. ВИЛЛИБУРГИЙН ГҮҮР

Брүклин Манхэттэний Виллибургийн гүүрийг харах нэн үзэсгэлэнтэй. Үүний дэргэдүүр явахад олон хуучин ресторан, виноны алдарт дэлгүүрүүд ч бий.

4. БРУКЛИН-ГРАНЖ ДЭЭВРИЙН ЦЭЦЭРЛЭГ

Байгалийн үзэсгэлэнг өөр нэгэн байдлаар харуулсан “Бруклин-Гранж дээврийн цэцэрлэг” нь яг л дэлхийн өөр нэг оронд авчрах мэт. Уг цэцэрлэгт 50 мянга гаруй поунд ургамал ургасан ба иог, оройн хоол гэх мэтчилэнд нээлттэй байдаг.

5. ЦЕНТРАЛ ПАРК

160-аад жилийн өмнө байгуулагдсан жилдээ дунджаар 25 сая жуулчин хүлээн авдаг уг парк нь  Нью-Йорк хотын үзэх ёстой газруудын нэг яалтчгүй мөн. Паркад 50 гаруй усан оргилуур, уран баримал, хөшөө, гүүр, 190 гаруй төрлийн шавьж байдаг.

6. СТАТЕН АРЛЫН УСАН ОНГОЦ

Манхэттэн болон Статен арлын хооронд усан онгоцтой аялал хийж болох ба энэ нь “Эрх чөлөөний хөшөө”-г харах хамгийн шилдэг сонголт байх болно.

7. THE ROSE MAIN НОМЫН САН

Уг он цаг хугацааны номын сан нь 297 тохой урттай 24 метр орчим өндөртэй, 16 метр өндөр таазтай сүрлэг барилга юм. Уг номын сан яг л 100 жилийн өмнөх үеийг санагдуулам уран яруу хийцтэй.

8. KATZ’S DELICATESSEN

Буржгар төмс, хоёр давхар сэндвич, ил галын мах гээд яг л Нью-Йорк хотын амт мөн дөө.

9. METROPOLITAN-НИЙ УРЛАГ БОЛОН ТҮҮХИЙН МУЗЕЙ

Метрополитаны музей 1870-аад онд байгуулагдсан өдгөө 5000 гаруй үзмэртэй.

10. NITEHAWK КИНО ТЕАТР

Nitehawkin кино театр танд 20 гаруй төрлийн шар айраг, дарс, олон төрлийн виски, хурганы мах, трюфель мөхөөлдөс зэргийг санал болгож байна. Таны хүссэн бүх хоол, уух зүйл бас кино.

 

#Travel