“Монголоо хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд мэдлэгээ сориорой


О.Дорж | YOLO.MN
2018-11-22

Энэ асуулт хүн бүрийн хувьд хамгийн амархан мэт боловч тун эргэлзээтэй асуултуудын нэг билээ. Эх орноо мэдэж байх нь тухайн орныхоо иргэн болж төрсөн хүн бүрийн хувьд эрхэм үүрэг нь билээ. Харин бид энэ үүргээ хэр биелүүлдэг бол?  Хэрэв та өөрийгөө сорьж үзэхийг хүсвэл  Монгол улсын их сургуулийн салбар сургууль Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн харья Дипломат клубийн  зохион байгуулж буй “Монголоо хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд оролцоорой.

Ирээдүйд эх орноо төлөөлөн ажиллах боловсон хүчин, оюутан залуус бид Монгол улсынхаа талаар сайн мэддэг байх нь хамгаас чухал. Ийм ч учраас жил бүр ''Тусгаар тогтнолын баярын өдөр''-ийг тэмдэглэн эх орныхоо түүх, соёл, уламжлал, бичиг үсэг, газар зүй зэрэг өргөн цар хүрээг хамарсан асуулт хариулт, танин мэдэхүйн энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.

Хэн оролцож болох вэ? Бүх их дээд сургуулийн 1-4 дүгээр түшний оюутнууд

Шалгаруулалт: Асуулт хариултын тэмцээн нь 2 үе шаттай явагдана.

1-р шатанд шалгарсан багууд цааш үргэлжлүүлэх боломжтой.

Харин 3-р үед багууд зохион байгуулагчдын бэлдсэн нууц даалгаврыг гүйцэтгэнэ.

Анхаарах зүйлс: Оролцож буй багийн бүх гишүүд үндэсний хувцас өмсөж ирсэн байх шаардлагатайг анхаарна уу. Учир нь хувцаслалтад мөн оноо өгөх болно.

Шагнал: Эхний гурван байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын бэлэг гардуулна.

Та бүхэнд удахгүй болох тусгаар тогтнолын баярын мэнд хүргэе!

#Competition