“Marvel”-ийн агуу зохиолч Стан Лий таалал төгсч фэнүүд төдийгүй зурмал баатрууд нь гашуудаж байна


Э.Цовоо | YOLO.MN
2018-11-14

Гайхалтай зохиолч, нийтлэлч, “Marvel”-н шүтэн бишрэгчдийн хувьд жинхэнэ супер баатар байсан Стан Лий 11-р сарын 13-ны өдөр нас барж, нөхөшгүй гарз тохиожээ. Тэрээр 1939 онд өөрийн бизнесээ эхлүүлж байв. Маш олон алдартай комик зохиолуудыг бичиж байсан бөгөөд “X-Man”, “Spider Man”, “Avengers” зэрэг нь түүний сор бүтээлүүдийн тод жишээ юм.

J.C.Lee буюу түүний охин алдарт зохиолч аавыгаа 95 насандаа өөд болсон нь үнэн хэмээв. Мөн “Тэр амьдралаа хайрладаг байсан, бас юу хийж бүтээснээ ч мөн хайрладаг байсан.Түүний гэр бүл болон шүтэн бишрэгчид түүнийг хайрладаг байсан. Түүнийг юугаар ч орлуулшгүй” гэжээ.

Түүний шүтэн бишрэгчид болон комик зохиол, киног нь шимтэн үздэг байсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье!

Түүний зохиолын зурмал баатрууд хүртэл хэрхэн эмгэнэн гашуудаж буйг дараах зургуудаас үзээрэй.

 

#Marvel, #StanLee