Ц.Аззаяа "Miss Asia" тэмцээний тэргүүн миссээр шалгарч, ялагчийн титмийг зүүлээ


YOLO.mn | YOLO.MN
2018-11-12

Энэтхэг улсад энэ сарын 10-нд болсон "Miss Asia-2018" тэмцээнд жүжигчин, загвар өмсөгч Ц.Аззаяа  түрүүлж ялагчийн титмийг зүүлээ.

Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүй оролцсон тус тэмцээнд тэрбээр амжилттай оролцон "Miss Personality", "Miss Fitness"-ээр мөн шалгарсан байна.

Харин удаах байруудад Шри-Ланк, Филлипиний миссүүд шалгарсан бол Казахстаны гоо бүсгүй Miss Asia Global-аар тодорчээ.

Ц.Аззаяа Казахстан, Шри-Ланк, Филлипиний миссийн хамт /Монголын мисс зүүн гар талаас 2 дахь бүсгүй/

"MISS Mongolia 2015" тэмцээний тэргүүн  мисс Ц.Аззаяа Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн бөгөөд өдгөө "Андра Модел  Агентлаг"-ийн загвар өмсөгч, УДЭТ-ын жүжигчнээр ажилладаг билээ. 

"Miss Mongola" хэмээн дуудаж, ялагчийг зарлах агшин...

 

<span style="font-size:

Сэтгүүлч А.Мишээл

#MissAsia2018