Хүүхэлдэйн киноны байшингууд бодит амьдрал дээр


Бидний хүүхэд байхдаа үзэж өссөн хүүхэлдэйн кинон дээр гардаг байшингууд бодит байдал дээр байдаг гэхээр сонирхолтой байгаа биз.  Дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс өөрийн дуртай хүүхэлдэйн кинонд гардаг байшингуудыг бодит байдал дээр бий болгосон байна. Ингээд Спонжбобын хан боргоцойн хэлбэртэй байшин, охидын дуртай барбинуудын гайхалтай ягаан байшин зэргээс эхлээд танил дотно байшингуудыг бодит байдал дээр ямар болсныг хамтдаа сонирхоцгооё.

1. СИМПСОНЫ ГЭР

1997 онд баригдаж дууссан энэхүү байшин АНУ-д бий. Нийт 120,000 ам.долларын зардлаар баригдсан гэдэг. Нэгэн тэмцээний ялагчид Симпсоны байшин, эсвэл 75,000 ам.долларын шагнал өгнө хэмээн зарлажээ. Харин уралдааны ялагч мөнгөн шагналыг авсан гэнэ.

2. “UP” ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ БАЙШИН

2009 онд үзэгчдийн хүртээл болсон “Up” хүүхэлдэйн киног мэдэхгүй хүн бараг үгүй. Уг хүүхэлдэйн кинонд гардаг Карл, Элли нарын байшин өдгөө бодит амьдрал дээр АНУ-ын Юта мужид байрладаг бөгөөд 2011 онд баригдсан юм. Энэ байшин “Up” хүүхэлдэйн кино дээр гардаг байшинтай  бүх талаараа ижил баригдсан бөгөөд жуулчид зочилж болдгоороо онцлогтой.

3. СПОНЖБОБЫН ХАН БОРГОЦОЙН БАЙШИН

Бидний хайртай хүүхэлдэйн киноны дүр болох Спонжбобын байшин нь Доминикан улсад байрладаг. Тус цуврал хүүхдүүдэд зориулсан телевизийн суваг “Nickelodeon”-ны бүтээл юм. Энэхүү хан боргоцойн хэлбэртэй байшинд хувийн усан сан, бүрхүүлтэй утас, тэр ч байтугай Спонжбобын тэжээвэр амьтан болох Гари нэртэй дунг ч харж болно.

4. ХОББИТЫН БАЙШИН

Дизайнер, барилгачин Симон Дэйл (Simon Dale) байгаль экологид ээлтэй байшин барих зорилгоор энэхүү байшинг барьсан байна. Энэ байшингийн шал, хана, дээвэр нь чулуу, царс мод, сүрэл зэргээр баригджээ.

5. ФЛИНТСТОНЫН БАЙШИН

1976 онд архитектор Уильям Николсон (William Nicholson) шинэ барилгын материал турших зорилгоор энэ байшинг барьсан гэнэ. Бөмбөг хэлбэртэй энэхүү байшин нь "The Flintstones" хэмээх хүүхэлдэйн киноны байшинтай адил чулуугаар баригдсан учир ийнхүү нэрлэжээ. Калифорни мужид байдаг бөгөөд 4 сая ам.долларын үнэтэй ажээ.

Олон бяцхан охид  Барбины байшин шиг тансаг байшинд амьдрахыг мөрөөддөг.  Берлин хотод олон нийтэд нээлттэй байдаг энэхүү амралтын байшинд Барби загварын хувцас, тавилга, дагалдах хэрэгсэл дүүрэн гэнэ.

7. МИНИ ХУЛГАНЫН БАЙШИН

Бидний багадаа үзэж өссөн “Мики хулгана” хүүхэлдэйн киноны өхөөрдөм Минигийн байшин Калифорни мужийн Disneyland дахь Mickey's Toontown-д байдаг. Байшингийн доторх загвар нь хүүхэлдэйн кино шигээ биш ч гэсэн хүн амьдрахад тохиромжтой ажээ.

8. ЦАСАН ЦАГААНЫ БАЙШИН

Disney компанийн алдартай бүтээлүүдийн нэг “Цасан цагаан” хүүхэлдэйн киноны байшин Вашингтон хотод байрладаг юм. Барилгын ажилчид 30 жилийн турш энэхүү бүтээлийг босгосон гэнэ.

9. ЖЕТСОНЫ БАЙШИН

1960-аад оны эхээр үзэгчдийн хүртээл болж байсан “The Jetsons” хэмээх хүүхэлдэйн кинонд гардаг “Skypad Apartments” гэх энэхүү байшин ирээдүйд орон сууц хэрхэн харагдахыг төсөөлөхийг оролдсон бүтээл гэнэ.  Жетсоны орон сууц нь Лос-Анжелес дахь алдартай барилга Chemosphere-аас үүдэлтэй.

10. СНҮҮПИГИЙН ГЭР

“Peanuts” хүүхэлдэйн киноны дүр болох Snoopy-гийн байшингийн энэхүү том хувилбар Калифорни мужийн Санта Роса дахь “Charles M.Schulz” музейн бейсболын талбайд байдаг гэнэ.

#CartoonInRealLife