АНУ-д суралцуулах “Berea College Tuition promise” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


О.Номуншүр | YOLO.MN
2018-11-08

АНУ-ын Кинтаки мужид байрлах “Berea College”-оос жил бүр уламжлал болгон зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг бид танд хүргэж байна. Тус сургууль нь АНУ-ын хамгийн анхны коллежуудын нэг бөгөөд чанартай сургалт-цөөн оюутан гэсэн бодлогоор өөрийн оронд хэдийн танил болжээ.

Материал хүлээн авах хугацаа: 2018 оны 11-р сарын 30

Хичээл эхлэх хугацаа2019 оны 9 сар

Шалгаруулах хүний тоо30

Суралцах сургууль:

Berea College-с санал болгож буй 28 гаруй бакалаврын хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой. 

Суралцах хугацаа4 жил

Тэтгэлгийн хэмжээ:Сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг бүрэн олгоно.

Тавигдах шаардлага:

  • АНУ-ын иргэн биш байх
  • Суралцах өргөдлөө илгээн тэнцсэн байх
  • TOEFL 520, IELTS 6-с дээш оноотой байх

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ холбоосноос үзнэ үү.

#Scholarship