Шилдэг оюутан, сурагчдын “Lead X Mongolia 2018” арга хэмжээний илтгэгчид тодорлоо


О.Номуншүр | YOLO.MN
2018-11-07

Зөвхөн шилдэг, манлайлагч оюутан, сурагчдад зориулсан "Lead Х Мongolia 2018" арга хэмжээ 11-р сарын 11-нд болох гэж байна. Тус арга хэмжээнд урилгаар оролцох шаардлага хангасан 400 гаруй оюутан, сурагчдыг ямар ч үнэ төлбөргүй хамруулах юм. Хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй оюутан, сурагч та ч энэ арга хэмжээнд оролцох боломжтой.

LEAD X-ийн хүндэт илтгэгчид хэн байх бэ?

Мисс Топ модель Х.Бадамгэрэл

Х.Бадамгэрэл нь 2007 онд “Үнсгэлжин” тэмцээнд түрүүлэн загварын ертөнцөд хөл тавьсан. Үүнээс хойш олон улсын загварын шоу, фестивалиуд, миссийн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн амжилттай оролцсоор хэдийнээ бидний сайн танил болжээ. Мөн түүний байгуулсан “Андра Академи” байгуулагдаад таван жил болсон ба загварын ертөнцөд нэр хүндтэй байгууллага юм. Түүнээс эмэгтэй хүний гадаад болон дотоод гоо үзэсгэлэнг харж болох бөгөөд өсвөр үеийн маш олон охид түүнээс үлгэр дууриалал авдаг. Тэрээр тус арга хэмжээнд ирсэн оюутан залуусд зориулан  гоо зүйн мэдлэг болоод бусад хэрэгцээт сэдвүүдийн хүрээнд өөрийн үзэл бодлоо хуваалцах юм.

Вагнер Ази Автомотив ХХК-ийн гүйцэтгэх захирал Гаррет Вилсон

Гаррет Вилсон нь дэлхийд нэртэй Land Rover, Ford машинуудыг борлуулдаг “Вагнер Ази Автомотив” ХХК-ийн гүйцэтгэх захирал юм. Тэрээр америк үндэстэн хэдий ч монгол хэлээр торолгүй ярьдаг учраас бидэнд монгол хэлээр илтгэл тавина. Тус өдөр тэрээр бидэнд өөрийн амьдралын туршлагаас хуваалцах болно.

“Академиа” англи хэлний институтын үүсгэн байгуулагч, захирал Х.Нинж-Эрдэнэ

Х.Нинж-Эрдэнэ нь Монголын англи хэлний багш нарын холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд “Академиа” англи хэлний институтын үүсгэн байгуулагч, захирал юм. Тэрээр АНУ-ын Засгийн газраас санхүүждэг нэр хүндтэй Фульбрайтын тэтгэлгээр Питтсбургийн Их сургууль, Нью Иорк Мужийн Их сургуулиудад тус тус сурсан төдийгүй багшилж байсан. Мөн англи хэлний заах арга зүйгээр шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр бидэнд “Манлайлалд англи хэлний оролцоо” сэдвийн хүрээнд илтгэл толилуулах юм.   

“Шинэ мянганы залуус” ТББ-ын тэргүүн Э.Энхбаяр

“Зорилго, зуршил, зарчим” номын зохиогч, “Шинэ мянганы залуус” ТББ-ын тэргүүн тэрээр манай арга хэмжээнд тус номын тухай болон “хувийн дасгалжуулагч” гэж хэн болох тухай ойлголт өгөх болно. Амжилтанд хүрсэн хүн бүр хувийн дасгалжуулагчтай байдаг гэсэн шүү.

Дэлхийн Банкны зөвлөх В.Лувсанчүлтэм

В.Лувсанчүлтэм нь 2015 оны Forbes сэтгүүлийн шилдэг залуу энтерпрэйнэрээр нэрлэгдсэн чадварлаг бизнесмэн төдийгүй IELTS-ын шалгалтанд 9 оноо авсан. Тэрээр хүссэн бүхэн төдийлөн авч чаддаггүй олон улсын IELTS шалгалтанд 9 оноо авсан нууцаасааа хуваалцах нь ээ.

……………………… Хэн бэ?

Одоогоор дээрх таван лидер илтгэл тавихаа мэдэгдээд байна. Харин зургаа дахь илтгэгч тухайн өдөр та бүхэнд “гэнэтийн бэлэг” байх болно.

Та тус арга хэмжээнд бүртгүүлэхийг тулд ЭНД дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

#Event