Ахлах ангийн сурагчдад зориулсан "Залуусын хөгжлийн хөтөлбөр"-ийн хүсэлт хүлээн авах хугацаа энэ сард дуусна


YOLO.mn | YOLO.MN
2018-11-06

"Оюу Толгой" компаниас жил бүрийн есдүгээр сард зарладаг “Залуусын хөгжлийн хөтөлбөр” нь компанийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх үйл явцын суурь болох бөгөөд залуусын хөгжилд ахлах сургуулиас нь эхлэн анхаарч, компаний төдийгүй Монголын ирээдүйн чадварлаг мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах үндсэн зорилготой.

Тус хөтөлбөр оролцогчдын хувь хүний хөгжил болон сурагчдын мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх бүтэц бүхий 3 үе шаттайгаар явагддаг. 

  • Нэгдүгээр шат: Би хэн бэ?
  • Хоёрдугаар шат: Багийн ажиллагаа
  • Гуравдугаар шат: Томоор харах

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 11-р сарын 20-ны 18:00 цаг

Зорилго:

  • Монголын ирээдүйн манлайлагчдыг дунд сургуулиас нь эхлэн хөгжүүлж, дээд боловсрол
  • эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх
  • Оюутан, сурагчдын манлайлал болон хувийн хөгжлийг дэмжих замаар тэдний нийгмийн
  • идэвхи, асуудал шийдвэрлэх чадвар болон нийгэм дэх сайн дурын оролцоог нэмэгдүүлэх
  • “Залуус залуустаа сургах” арга барилыг нэвтрүүлэх

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн
  • Дунд сургуулийн төгсөх ангийн сурагч байх
  • Сургалтын үнэлгээ 85 болон түүнээс дээш байх (100 онооны шатлалаар)
  • Удирдан манлайлах болон нийгмийн оролцоо сайтай байх
  • Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан байх

ЭНД ДАРЖ өргөдлийн материалаа цахим хэлбэрээр, зөвхөн монгол хэлээр (крилл үсгээр) бүрэн гүйцэд бөглөж, шаардлагатай материалыг хавсаргаж илгээгээрэй.

#Scholarship