Солонгос охидын хамтлаг “Twice” Монголд


Солонгосын алдарт охидын хамтлаг Twice энэ долоо хоногийн эхээр Монголд айлчилж иржээ. Ямар зорилготой ирсэн талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч Солонгосын хэвлэл мэдээллийнхэн тэднийг кино зураг авалтаа хийхээр ирсэн хэмээн бичиж байна.

Twice хамтлагийн “TWICE TV” хэмээх телевизийн киноны шинэ улирлын зураг авалтыг хийхээр ирсэн байх магадлал өндөр. Өнгөрсөн жил тэд Швейцарь улсад киногоо хийсэн юм. Хэрэв Монгол улсын үзэгслэнт байгальд зураг авалтаа хийхээр төлөвлөсөн бол тун удахгүй тэд нэгэн шинэ киногоороо үзэгч фэнүүдтэйгээ уулзах нь.

Эх сурвалж: www.allkpop.com

#Kpop