Шилдэг оюутан сурагчдын “LEAD X Mongolia 2018” удахгүй болно


О.Номуншүр | YOLO.MN
2018-11-02

LEAD X Mongolia 2018 үйл ажиллагаа 2018 оны 11-р сарын 11-нд 11 цаг 11 минутанд эхэлнэ.

Нийгмийн идэвхитэй, сурлага хөдөлмөрөөр тэргүүлэгч 400 гаруй оюутан, сурагчдыг үнэ төлбөргүй хамруулах тус үйл ажиллагаа оюутан сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, тэдэнд урам зориг өгөх, сэдэлжүүлэх зорилготойгоор хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээг өнгөрсөн жил “Лидер оюутан академи” зохион байгуулсан бөгөөд хоёр дахь жилдээ мөн зохион байгуулж байгаа ажээ.

Үйл ажиллагааны мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр YOLO.mn сайт хамтран ажиллаж байна.

Тус арга хэмжээнд хамрагдахыг хүссэн оюутан таны голч дүн 3.5 ба түүнээс дээш, харин 11, 12 дугаар ангийн сурагчдийн голч дүн 90% ба түүнээс дээш байх шаардлагатай.

LEAD X Mongolia арга хэмжээний хүндэт илтгэгчид одоогоор нууц бөгөөд фэйсбүүкийн эвэнт дээр тухай бүрт нь зарлах болно.

Хаана: Holiday Inn Зочид буудлын хурлын их танхимд

Бүртгэл: Онлайнаар бүртгэл явагдах бөгөөд элсэлтын маягт 11-р сарын 2-ны өдрийн 20 цагт Фэйсбүүкийн эвэнт дээр тавигдах бөгөөд 11-р сарын 8-ны өдрийн 16 цагт хаагдахыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

#Event