“Cambridge International Scholarships” хөтөлбөр зарлагдлаа


О.Номуншүр | YOLO.MN
2018-10-30

Англи төдийгүй дэлхийн шилдэг их сургуулийн нэгд зүй ёсоор тооцогддог Кэмбрижийн их сургуулийн докторын хөтөлбөрт суралцах хүсэлтэй судлаачдад зориулсан “Cambridge International Scholarships” тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг хүргэж байна.

Материал хүлээн авах хугацаа: 2018 оны 12-р сарын 5-ны өдөр хүртэл

Суралцах сургууль: Кэмбрижийн их сургууль

Шалгаруулах хүний тоо: 250

Суралцах хөтөлбөр: Кэмбрижийн их сургуулиас санал болгож буй докторын хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой.

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөр болон бусад амьжиргааны зардал

Тавигдах шаардлага:

  • Европын холбооны улс орны иргэн биш байх
  • Кэмбрижийн их сургуульд өргөдөл гарган тэнцсэн байх

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ холбоосоос үзнэ үү.

Эх сурвалж: Тэтгэлэг аппликейшн

#Scholarship