Ерөнхийлөгчийн нэрэмжит ТЭТГЭЛЭГ ОЛГОНО


О.Номуншүр | YOLO.MN
2018-10-22

Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит энэ жилийн тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчдад олгоно.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 11-р сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна.

Тэтгэлгийн журамтай ЭНДЭЭС танилцана уу.

#Scholarship