5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

ХӨВДӨӨР граффити ХИЙХ АРГА


Сондор | YOLO.MN
2016-06-06

Граффити гэхээр гудамжны ханан дээр өнгө өнгийн будгаар хээ, дүрс, зураг зурахыг хэлдэг гэж  бодож байна уу. Тэгвэл ханан дээр ургамлаар буюу ногоон граффити хийж болдог аж. Чи зуслангийн байшингаа ийнхүү чимж болох юм. wink

Энэ нь хөвд өвсөөр ханан дээр дүрс үүсгэх граффитийн шинэ төрөл юм. Цэцэг навч дэлгэрэх цагаар та ч мөн үүнийг туршаад үзвэл гайхалтай биш гэж үү.

Уусмалд орох найрлага:

  •     Гурван аяга хөвд /цэвэрхэн хөрстэй/
  •     Хоёр аяга цөцгийтэй сүү эсвэл хоёр аяга йогурт /жимсгүй, өнгөгүй/
  •     Хоёр аяга ус эсвэл шар айраг
  •     Цайны халбаганы тал элсэн чихэр
  •     Эрдэнэшишийн сироп /хийхгүй байсан ч болно/.

Эдгээрийг холигчид хийн хутгаж бэлэн болсны дараа тухайн шингэнд багсаа дүрж ханан дээр хүссэн зураг, дүрсээ зураарай. Харин бороо орохгүй үед өдөрт 1-2 удаа чийгшүүлэх хэрэгтэй юм.
 

















 

#Freetime #Art #Graffiti #DIY #Freetime