“Хуримтлал бидний ирээдүй” эсээ бичлэгийн уралдаан зарлалаа


О.Номуншүр | YOLO.MN
2018-10-18

УРАЛДААНЫ ЗОРИЛГО:

Жил бүрийн 10-р сарын 31-нд “Дэлхийн хуримтлалын өдөр” тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан “Хуримтлал бидний ирээдүй” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг оюутан, сурагчдын дунд зарлаж байна. Хуримтлалыг аль болох эрт үүсгэснээр хүүхэд, залуусын ирээдүйд хэрхэн нөлөөлөх, хуримтлалыг бий болгож, хэвшүүлэх нь ямар ач холбогдолтой болох талаар эргэцүүлэн бичихэд энэ уралдааны зорилго оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ:

Дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн оюутан оролцоно.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

ТрансБанк

ХУГАЦАА:

2018 оны аравдугаар сарын 15-26-ны хооронд цахимаар хүлээн авна. Шагналыг 2018 оны аравдугаар сарын 31-нд “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээн дээр Хүүхдийн ордонд гардуулна.

ЭССЕ БИЧЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Эсээ бичлэгийн хэл найруулга, бичлэгт тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байх,
  • Эсээний сэдэв агуулга нь толгой сэдвийн агуулгын хүрээнд бичигдсэн байх,
  • Чөлөөт сэтгэлгээ, бүтээлч хандлага, өөрийн байр сууриа үндэслэлтэйгээр илэрхийлсэн байх,
  • Үгийн тоо 500-1000
  • A4 хэмжээтэй хэвлэмэл хуудсан дээр Times new roman фонтоор, 12 pt үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай 1.5 см бичсэн байх,
  • Эсээ бичлэгийн бүтцэд өөрийн мэдээллийг оруулсан байх /овог нэр, сургуулийн нэр, холбоо барих утасны дугаар, цахим хаяг/
  • Эхний хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт хэсгээс бүрдсэн байх.
  • Шалгаруулах журам: Эсээг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүдийн нийлбэр 0-100 онооны системээр дүгнэнэ:
             Сэдвийн хүрээнд байх (25 оноо)

        Хэл найруулга, бичлэгийн ур чадвар (25 оноо)

         Бүтээлч хандлага, өөрийн байр суурь (25 оноо)

         Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (25 оноо)

Эсээний эх файлыг marketing@transbank.mn гэсэн цахим хаягаар илгээнэ.

Холбоо барих утасны дугаар: 7716-9999

ШАГНАЛ:

  • 1-р байр – 1 оролцогч - өргөмжлөл, 500,000 төгрөг
  • 2-р байр – 2 оролцогч - өргөмжлөл, 300,000 төгрөг
  • 3-р байр – 2 оролцогч - өргөмжлөл, 200,000 төгрөг

#Scholarship