Удахгүй дэлгэцнээ гарах "Fantastic Beasts: Crimes of Grindelwald" киноны тухай


Английн алдарт зохиолч Ж.К.Роулингийн ээлжит шилдэг зохиолоор бүтэж буй  уг киноны эхний анги болох “Fantastic Beasts and Where to Find Them” 2016 онд нээлтээ хийж 814 сая америк долларын ашиг олсон бол энэ удаагийн "Fantastic Beasts: Crimes of Grindelwald" кино мөн л хүлээлт үүсгээд байгаа билээ.  Гол дүрүүдэд Эдди Редмейн, Кэтрин Уотерстон, Дэн Фоглер, Жонни Депп, Jude Law  (Жүүд Лоу) нар тоглож, найруулагчаар Дэвид Йейтс ажилласан юм.

11-р сарын 8-нд “Fantastic Beasts: Crimes of Grindelwald" киноны улаан хивсний ёслол Парис хотод болж 11-р сарын 16-нд нээлтээ хийнэ. Warner Bros кино компанийн бүтээж буй энэхүү кино нь Харри Поттерын үеэс 60 жилийн өмнөх үйл явдлыг харуулах бөгөөд нийт 5 ангитай юм.

Ингээд постер зурагнууд болон трейлерийг хүргэж байна.

#FantasticBeasts, #Movie