EXO хамтлагийн тухай сонирхолтой 10 баримт


Э.Цовоо | YOLO.MN
2018-10-13

Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцөд алдар нэрээ цуурайтуулан хамгийн амжилттай яваа хамтлагийн нэг бол EXO юм. Дуу хоолой, царай төрх, авьяас чадвар гээд бүх зүйлийг өөртөө багтаасан уг хамтлагийн шүтэн бишрэгчид чамгүй олон байдаг билээ. Тиймээс EXO хамтлагийн үнэнч шүтэн бишрэгчид болон тэдний тухай сонирхож буй уншигчдадаа зориулан EXO-гийн сонирхолтой 10 баримтыг бэлтгэн хүргэж байна.

  1. EXO ХАМТЛАГ АНХ EXO-M EXO-K ГЭЖ ХОЁР ХУВААГДДАГ БАЙСАН

Тэд 2012 онд нийт 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. EXO-M нь Хятад улсад түлхүү үйл ажиллагаа явуулдаг байсан ба EXO-K нь Солонгосдоо түлхүү ажилладаг байжээ.

  1. EXO ХАМТЛАГИЙГ ГУРВАН ГИШҮҮН ОРХИСОН

Саяхнаас “Hollywood”-ын ертөнцөд хол тавиад буй залуу соло дуучин Крис (Kris Wu) болон Хятадын хамгийн нэр нөлөө бүхий дуучид Лу Хан  (Lu Han) болон Тау (Huang Zi Tao) нар EXO хамтлагт харьяалагддаг байсан юм. Тэднийг хамтлагаа орхисон явдал шүтэн бишрэгчдэд нь маш хүнд цохилт болсон билээ. Гэвч эдгээр гишүүдийг амжилттай байгаад нь сэтгэл хангалуун байдаг юм.

  1. ХАМГИЙН ТОМ НЬ ХЭР НЬ ХАМГИЙН ЗАЛУУ ГИШҮҮН ШИГ ХАРАГДДАГ ШИҮМИН

EXO хамтлагийн хамгийн том ах Шиүмин нь (Xiumin) 28 настай. Гэвч тэрээр хамгийн жаахан гишүүн мэт харагддаг билээ. 

  1. ТЭД МАШ САЙН ЖҮЖИГЧИД

Дуулахаас гадна тэд кино урлагт аль хэдийнэ хөл тавьжээ. Хамтлагийн ихэнх гишүүд бүрэн хэмжээний болон олон ангит кинонд тоглосон. Ялангуяа Кёнсү (Kyungsoo), Чанёол (Chanyeol), Суо (Suho) өөрсдийн жүжиглэх чадвараа маш сайн баталж чадсан билээ.

  1. ХАМГИЙН НОЙРМОГ ГИШҮҮН ЛЭИ

Хамтлагийн хамгийн авьяастай, чадварлаг гишүүн бол Лэи (Lay). Мөн тэрээр хамгийн нойрмог, мөн удаан гишүүн гэнэ шүү. Тэрээр юм бүхэнд маш тайван ханддаг, мөн гишүүд хөгжилтэй юм ярин инээлдэж байхад хамгийн сүүлд нь ойлгож инээдэг тийм төрлийн хүн ажээ.

  1. ТЭД АНХНААСАА АЛДАРТАЙ БАЙГААГҮЙ

EXO анхнаасаа маш алдартай хамтлаг байгаагүй. Хэдий том энтертайментээс гарч ирсэн ч гэсэн хүмүүс тэднийг төдийлөн тоодоггүй байсан ажээ. Тэд ахлах сургуулийн төгсөлтийн баяр зэрэг газар очиж өөрсдийн дуугаа дуулж үзүүлж байсан. Гэвч тэд өөрсдийн тасралтгүй хичээл зүтгэлийн үр дүнд одоогийн нэр алдарт хүрч чаджээ.

  1. EXO ӨӨРСДИЙН ГЭСЭН НЭВТРҮҮЛЭГТЭЙ

Тэдний шүтэн бишрэгчиддээ барьсан хамгийн том бэлэгний нэг бол тэдний тухай “Exo’s Showtime” гэх нэвтрүүлэг. Уг нэвтрүүлэг нь EXO-гийн өдөр тутмын амьдрал, хөгжилтэй өдөр хоногуудыг харуулдаг ба хамгийн өндөр хандалттай нэвтрүүлгүүдийн нэг болж чадсан юм. 

  1. ШҮТЭН БИШРЭГЧДЭДЭЭ БАРЬСАН ӨӨР НЭГЭН БЭЛЭГ

Тэд 2015 онд “Exo Next Door” хэмээх хамтлагаараа тоглосон богино хэмжээний олон ангит киног шүтэн бишрэгчдэдээ бэлэг болгон барьсан. Тэдний кино нь шүтэн бишрэгч охидод зориулсан зохиолтой ба үнэхээр догдлуулам кино болсон гэнэ шүү.

  1. EXO НИЙТ 257 ШАГНАЛ АВСАН

Тэд нийт 257 шагнал хүртэж байсан билээ. Хөгжмийн нэвтрүүлгүүдээс 106, мөн Өмнөд Солонгосын хэмжээнд зохиогддог томоохон хэмжээний авардсуудаас 151-ыг өөрийн болгож чадсан.

  1. EXO-ГИЙН ШҮТЭН БИШРЭГЧИЙГ АНХ “EXOTIC” ХЭМЭЭН ДУУДДАГ БАЙСАН

Тэдний харьяалагддаг энтертайнмент болох SM нь EXO хамтлагийн шүтэн бишрэгчдэд хараахан нэр өгөөгүй байсан. Тийм учир тэд өөрсдийгөө “EXOTIC” гэж нэрлэдэг байв. Удалгүй SM “EXO-L” бол шүтэн бишрэгчдын албан ёсны нэр гэдгийг зарласан билээ.

#KPOP