АВТОМАШИНГҮЙ ӨДРӨӨР дугуйгаа унаж, пэннигээрээ гулгацгаая


Сондор | YOLO.MN
2016-06-03

Улаанбаатар хотод автомашингүй өдөр "Зөвхөн өнөөдөр биш...Өдөр бүр" уриан дор маргааш буюу зургадугаар сарын 4-ны өдөр болно.

Энэ өдөр дараах зурагт харагдах улаанаар тэмдэглэсэн замуудыг 08:00-18:00 цагийн хооронд хаах бөгөөд дугуй, пэнни, скэйт, ролликоо тэгшхэн, энхэл донхолгүй урт замд унах гайхалтай боломж олдож байна гэсэн үг.

Хүсвэл найз нөхдөдөө дуулган бөөндөө цуглаж гулгавал “сүртэй” харагдана шүү дээ. Мөн энэхүү өдөр дугуйн парад болох ба хэрэв чи дугуй унадаг бол үүнд оролцож болно.

Түүнээс гадна “Улаанбаатар Марафон-2016” болох ба 12-17 насныхан 5 км замд гүйх юм.

Мөн энэ жилийн Автомашингүй өдрийг тохиолдуулан агаарын бохирдлыг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг ба хандлага олгох, хүн амд автомашины хэрэглээнээс татгалзаж бусад ачаалал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжихийг уриалсан дараах олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Автомашингүй өдөр нь автозамын ачааллыг үе шаттайгаар бууруулах, улмаар хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм.

#Freetime #Penny #Skateboard #marathon