"Дэлхийн сургуулиуд Монголд-2018" боловсролын өдөрлөг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болно


Сондор | YOLO.MN
2018-10-11

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв ТББ (#EARC), Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль (#ISU) хамтран гурав дах жилдээ "Global University Fair 2018" буюу “Дэлхийн сургуулиуд Монголд 2018” боловсролын өдөрлөгийг 2018 оны 10-р сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 

Монголын хүүхэд залуус гадаадад өндөр боловсрол эзэмших нь жил ирэх бүр нэмэгдэж байгаа билээ. Эдгээр сурагч, оюутан залууст үнэн зөв, мэдээлэл хүргэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа аж. Уг өдөрлөгт АНУ, Австрали, Их Британи, Герман, Испани, Сингапур зэрэг 12 улсаас 24 их дээд сургууль, коллежийн төлөөлөгчид  өөрсдийн сургууль, хөтөлбөрийн талаар танилцуулах юм. Боловсролын өдөрлөг  2018 оны 10-р сарын 26-27-ны өдрийн 14.00-18.00 цагт Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль (International School of UB) дээр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болно.

Өдөрлөгийн үеэр сургуулийн элсэлтийн албаны хүмүүстэй биечлэн уулзахаас гадна бакалавр, магистр, доктор зэргээр суралцах, сургалтын тэтгэлгээр суралцах, эссэ бичих талаар лекцэнд оролцох боломжтой. 

Мөн өдөрлөгт оролцогчдын дунд дараах шагналын азтангуудыг шалгаруулна. 

  • TOEFL IBT албан ёсны шалгалт өгөх эрх
  • Duolingo англи хэлний шалгалт өгөх эрх
  • Application fee буюу гадаадын коллеж, их дээд сургуулийн өргөдлийн маягтын хураамжийг төлүүлэх эрх
  • БЗМТ-ийн сургалтанд суралцах эрх - 100% болон 50%-ийн хөнгөлөлт 

Өдөрлөгийн үеэр автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 319016, 89069016, 89066941 утсаар (ажлын цагаар) лавлаарай. 

Онлайн урьдчилсан бүртгэлд ЭНД дарж бүртгүүлээрэй. 

#Events, #Education