Англи хэл сайжруулахад туслах ХАЙРЫН ТУХАЙ 6 НОМ


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2018-10-09

Англи хэл сурахад хамгийн амархан хэр нь сонирхолтой арга бол ном унших юм. Тухайн хэл дээр ном уншсанаар үгийн баялаг нэмэгдэж, дүрмийн алдаа засагдаж, ярианы хэллэг сайтай болдог. Тиймээс уншигчдадаа зориулан гэгээн хайр дурлалын талаар өгүүлэх зургаан номыг танилцуулж байна.

  1. JENNY HAN “TO THE ALL BOYS I’VE LOVED BEFORE”

Өөрийн хайртай болсон хөвгүүн бүртээ захиа бичдэг ч тэдгээр захиануудаа хэзээ ч эзэдэд нь өгдөггүй 16 настай охин дүрсгүй дүүгээсээ болж сонирхолтой адал явдалд хутгалдах болно. Түүний сонирхолтой адал явдлыг энд дарж уншаарай.

  1. JOHN GREEN “THE FAULTS IN OUR STARS”

Эдгэшгүй өвчтэй өсвөр насны охин, хүү хоёрын гэгээлэг хайрын тухай өгүүлэх уг зохиол нь таныг уйлуулах нь гарцаагүй. Энэхүү зохиолыг уншихыг хүсвэл энд дарна уу.

  1. JOJO MOYES “ME BEFORE YOU”

“The New York Times”-ийн Бест-Селлер зохиолоор шалгарсан уг романтик бүтээл нь ажил хайж буй өөдрөг сэтгэлгээтэй нэгэн бүсгүй асрагчийн ажилд орсноор өөрийнхөө амьдралыг болон хэн нэгний амьдралыг эрс өөрчилж буй тухай гайхалтай түүхийг өгүүлэх ажээ.

  1. NICHOLAS SPARKS “THE NOTEBOOK”

“Тэмдэглэлийн дэвтэр” хэмээх бүрэн хэмжээний киног та магадгүй үзсэн байх. Маш алдартай уг киноны зохиол нь киноноосоо илүү сайн болсон гэж кино судлаачид үздэг ажээ. Мөн л нэгэн сайхан хайрын түүхийг уншихыг хүсвэл энд дарна уу.

  1. GAYLE FORMAN “IF I STAY”

Тэс өөр сонирхолтой охин, хүү хоёр бие биедээ дурлана. Гэвч нэгэн өдөр охин осолд орж түүний сүнс биенээсээ гарч, ухаангүй хэвтэж байхад нь юу болж буй талаар өөрийн нүдээр харах болно. Уншихыг хүсвэл энд дарна уу.

  1. РОМЕО, ЖУЛЬЕТТА ХОЁР

Ромео, Жульетта хоёрын гунигт хайрын түүхийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэдний түүхийг уншихыг хүсвэл энд дарна уу.

#Languages