С.Гантогоогийн "Хайрын түүх" шинэ клипний TEASER цацагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2018-10-03

“Монгол Контент” ХХК-ийн дуучин С. Гантогоо анхны цомгийнхоо өөрийн бие даасан гурав дахь уран бүтээл "Хайрын түүх" дууныхаа клипийг цацахад бэлэн болжээ. 

Тэрбээр энэ зун “Чи бэлэн үү” болон “Хайрын түүх” нэртэй хоёр дууныхаа клипний зураг авалтыг Солонгос улсад хийлгээд ирсэн билээ. 

“Хайрын түүх” дуунд түүнтэй хамтарч Солонгос жүжигчин бүсгүй тоглосон бөгөөд дууны хөгжмийг МУУГЗ Н.Халиун, үгийг Б.Батзаяа бичсэн бол клипийг TJ Entertainment-ийнхан хийсэн байна.

Солонгосын аялал жуулчлалын корпораци, "Монгол Контент" ХХК, TJ entertainment нийлээд 10-аад хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр долоо хоногийн хугацаанд ажиллаж, зураг авалтаа хийгээд иржээ. 

С.Гантогоо нь БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол дахь элч дуучин  бөгөөд “Яг түүн шиг” шоугаар олонд танигдаж, Монголын урлагт хөл тавьсан юм.

"Хайрын түүх" дууны клипний TEASER-ийг хүлээн авна уу.

#Gantogoo