HYPEBAE: Мэдвэл зохих 9 кпоп хамтлаг


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-10-02

Өдгөө кпоп нь зөвхөн Өмнөд Солонгосын бус, дэлхийн олон сая хүний дуртай урлаг болоод байна. Кпопын соёлын довтолгоо Азид төдийгүй АНУ-д ч хүч түрэн орж буйн нэг жишээ нь Billboard-ийн жагсаалтад кпоп хамтлагууд дээгүүр ордог болсноор илрэх биз ээ. Тийм ч учраас дэлхий дахинд түгэн дэлгэрсэн кпопыг заавал сонсох албагүй ч хамгийн алдартай 9 хамтлагийг ямар нэгэн байдлаар мэддэг байх хэрэгтэй гэнэ. Эдгээр хамтлагуудын талаар товч мэдээлэл хүргэе.

BTS

Bangtan Boys нэрээр алдаршсан BTS бол долоон гишүүний бүрэлдэхүүнтэй хамтлаг. Тэд “Billboard Music Awards”-ийн “Top Social Artist” шагналын эзэд төдийгүй уг наадмаас шагнал авсан анхны ази хамтлаг юм. Мөн тус хамтлагийн “Love Yourself” цомог үнэхээр гайхалтай уран бүтээлүүдтэй шүү.

BLACKPINK

 Алдарт YG энтэртайментийн дөрвөн гишүүнтэй охидын хамтлаг болох BLACKPINK гарч ирээд удаагүй ч шилдгүүдийн жагсаалтанд үргэлж дээгүүр бичигддэг аж. Тэдний энэ онд гаргасан ‘DD- DU DDU-DU’ хэмээх уран бүтээл нь танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

EXO

SM энтэртайментийн хөвгүүдийн хамтлаг болох EXO нь 9 гишүүнтэй. Хип хоп, R&B урсгалыг хослуулсан уг хамтлаг тун удахгүй фэнүүддээ шинэ уран бүтээлтэйгээр эргэн ирнэ гэдгээ мэдэгджээ.

RED VELVET

Мөн л SM энтэртайментийн бүтээл болох Red Velvet хамтлаг нь таван гишүүнтэй. Тэдний уран бүтээл Billboard чартад маш олон удаа дээгүүр бичигдэж байсан. Хамтлагийн хамгийн сүүлд гаргасан уран бүтээл нь Billboard World Album жагсаалтын гуравдугаарт бичигджээ.

BIGBANG

YG энтэртайментаас төрөн гарсан бүх цаг үеийн домогт хамтлаг BIGBANG!  Таван хүний бүрэлдэхүүнтэй уг хамтлагийг дэлхий дахин аль хэдийнэ таньдаг болсон нь эргэлзээгүй биз ээ. Тухайлбал уг хамтлаг дэлхий нийтэд кпоп урсгалыг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Харин одоогийн байдлаар хамтлагийн дөрвөн ч гишүүн цэргийн албанд морджээ.

OH!GG

“Girls Generation” хамтлагийн Тэён (Taeyeon), Сони (Sunny), Юна (Yoona), Юри (Yuri), Хюён (Hyoyeon) нарын хамтарсан “Oh!GG” хамтлаг саяхан “Lil Touch” дуугаа цацаж, сая сая фэнүүдээсээ сайшаал хүртээд байгаа аж.

IKON

Энэ оны чартыг тэргүүлсэн “Love Scenario”-г та арай мэдэхгүй юм биш биз?  Авъяаслаг долоон гишүүнээс бүрдсэн “Ikon” хамтлагийн дуу шүү дээ... Уг уран бүтээлийн дараа гаргасан “Killing Me” ч мөн адил чартуудыг тэргүүлж шилдэг гэдгээ баталсаар л байна. Та сонсоод үзээрэй.

TWICE

Эгдүүтэй төрх, өхөөрдөм хоолойгоороо Ази, ялангуяа Япон, Өмнөд Солонгосчуудын хайрыг татсан “TWICE” хамтлаг нь 9 гишүүнээс бүрддэг. Уг хамтлаг “Sixteen” хэмээх телевизийн нэвтрүүлгээс төрөн гарсан бөгөөд “The Story Begins” цомог нь Billboard-ийн “world album chart”-д 15 дугаар байранд бичигдэж байсан юм.

NCT 127

SM энтэртайментийн “шинэлэг” төсөл болох NCT127 нь гайхалтай хоолой, шинэлэг дүр төрхтэй ба Сөүлд үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй аж. Дашрамд сонирхуулахад, уг хамтлаг тун удахгүй шинэ цомгоо гаргах юм байна.

Эх сурвалж: HYPEBAE

#KPOP