Жон Суми YG энтертайнментэд нэгдлээ


Э.Цовоо | YOLO.MN
2018-09-30

Өсвөр үеийн охид залуучуудын дунд алдартай, авьяаслаг, 17 настай охин бол Жон Суми билээ. Үндэсний охидын хамтлаг “IOI”-ийн гол гишүүн байсан тэрээр саяхныг хүртэл Өмнөд Солонгосын шилдэг гурван энтертайнментийн нэг болох “JYP”-д харьяалагддаг байсан юм. Гэвч тодорхой шалтгааны улмаас тэрээр “JYP”-г орхисон билээ. Үүнд нь түүний шүтэн бишрэгчид маш сэтгэл дундуур байсан.

Харин Суми шүтэн бишрэгчиддээ маш том гэнэтийн бэлэг барьжээ. Тэрээр шилдэг гурван энтертайнментийн нэг “YG”-ийн охин компани “The Black Label”-д нэгдсэн юм. “The Black Label” нь YG-ийн уран бүтээлчдэд ихэнх дууг нь зохиож, найруулж өгдөг бөгөөд “Teddy” гэх уран бүтээлчийн нэр доор үйл ажиллагаагаа явуулдаг. Харин одоо олон нийт Сумиг маш зөв шийдвэр гаргалаа гэж үзэж байгаа ажээ.

“The Black Label”-аас албан ёсны мэдэгдэл хийсэн ба “Жон Суми бол өөрийнхөө авьяас чадварыг маш сайн батлаж чадсан дундаршгүй авьяастай нэгэн юм. Бид түүнтэй албан ёсны гэрээ хийсэн. Би түүнийг маш сайн уран бүтээлч болгохын тулд хичээн ажилах болно.” хэмээжээ.

#KPOP