“ТОКИО 2020” ОЛИМПИЙН сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ


О.Оюун-Эрдэнэ | YOLO.MN
2018-09-29

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпийн их наадам 2020 онд Токио хотод зохион байгуулагдана. Зөвхөн тамирчид л эх орноо төлөөлж Олимпийн наадамд оролцдог гэсэн ойлголт аль хэдийнээ өнгөрч. Бид өмнө нь “Пёнчан 2018”өвлийн олимпод сайн дурын ажилтнаар оролцоод ирсэн О.Ариунзаяатай ярилцлага хийн хүргэж байсан бол өнөөдөр таньд ч гэсэн боломж байгаа гэдгийг сануулахаар энэ удаагийн мэдээгээ хүргэж байна. Монголд минь Олимпийн их наадам зохион байгуулагдаасай хэмээн битүүхэн хүсдэгийн хувьд энэ боломж алт шиг үнэ цэнэтэй байх биз ээ. Эх орноо төлөөлж түүхэн наадамд оролцоно гэдэг нь бид өөрсдийгөө олон улсад таниулах, бусад орноос суралцах, ялангуяа хувь хүний өсөлт хөгжил, дэвшилд маш их боломж олгоно гэдэгт итгэлтэй байна.

Дашрамд дуулгахад, сайн дурынхны дүрэмт хувцас хэдийнэ бэлэн болжээ.

Сайн дурын ажилтнууд

  • Олимпийн наадмын дүрэмт хувцсаар хангагдана (цамц, хүрэм, өмд, малгай, гутал болон цүнх)
  • Сайн дурын үйл ажиллагааны үеэрх хоол болон уух зүйлс
  • Сайн дурын үйл ажиллагаанд зориулсан даатгал
  • Таны байрлаж буй газраас үйл ажиллагаа хүртэл ирэхэд зарцуулсан унааны зардалтай тэнцэх хэмжээний мөнгө (1,000 иен = 22360  төгрөг/өдөрт)       

Сайн дурын ажилтан нь өөрийн оршин суугаа газраас чиг баримжаа олгох сургалт, ерөнхий сургалтад хамрагдахаар ирэх тээврийн зардал буюу онгоцны тасалбар (сайн дурын ажиллагааны үеэр зарцуулсан зардал болон байрны зардлыг) өөрөө хариуцах ёстой.

Доорх хүснэгтээс ажлын үүрэг, хугацаа, нөхцөл болон ялгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авна уу!

 

Хотод үйлчлэх сайн дурын Ажилтан

Спортын үйл ажиллагааны үеэр үйлчлэх сайн дурын ажилтан

  Удирдах байгууллага

 Токио хотын захиргаа

Зохион байгуулах хороо

Байршил, үйл ажиллагаа

Онгоцны буудал дээр тээврийн хэрэгслийн мэдээлэл, Токио дахь үндсэн зогсоолууд,  дурсгалт газрууд, спортын үйл ажиллагаа болон амьдарч буй газруудын хамгийн ойр цэгийн мэдээллийг жуулчдад өгөх

Олимпийн үйл ажиллагаатай холбогдолтой байгууламжууд болон Олимпийн хотхонд явагдаж буй үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэлд дэмжлэг үзүүлэх, үзэгчдэд үйлчлэх

Шаардлагатай сайн дурын ажилтны тоо

30,000

80,000

Сайн дурын ажилтны ажиллах хугацаа

Хамгийн багадаа таван өдөр ажиллах (амралтын цагийг оролцуулан өдөрт таван цаг ажиллах)

Нэмэлтээр гучин минутын уулзалтыг ээлжийн өмнө болон дараа нь хийхээр төлөвлөсөн

Хамгийн багадаа арван өдөр ажиллах (амралтын цагийг оролцуулан өдөрт найман цаг ажиллах)

Өргөдлөө илгээх арга зам

И-майл, факс болон цахимаар өргөдлөө илгээх

Цахимаар илгээх

Өргөдөл гаргагч нь дараах шалгуурыг хангасан байх

- 2001 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө төрсөн байх

  • Япон улсын иргэн эсвэл Японд орших суух эрхтэй иргэн
  • Японоор энгийн яриа өрнүүлэх чадвартай байх
  • 2002 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө төрсөн байх
  • Япон улсын иргэн эсвэл Сайн дурын үйл ажиллагааны хугацаанд Японд оршин суух зөвшөөрлийн хүчинтэй визтэй хүн (түр хугацаанд ирсэн хүмүүс багтана)

  Хүсэлт илгээх хугацаа

2018 оны есдүгээр сарын 26-наас 2018 оны арванхоёрдугаар сарын 5 хүртэл

2018 оны есдүгээр сарын 26-наас 2018 оны арванхоёрдугаар сарын эхэн хүртэл

Өргөдөл илгээх холбоос

http://www.city-volunteer.metro.tokyo.jp/en/join/application/outline/index.html

https://tokyo2020.org/en/special/volunteer/

ӨРГӨДЛИЙН ҮЙЛ ЯВЦ

Хотод үйлчлэх сайн дурын Ажилтан

Спортын үйл ажиллагаанд үйлчлэх сайн дурын ажилтан

Өргөдөл хүлээн авах

Есдүгээр сарын дундаас - Арванхоёрдугаар сарын эхэн хүртэл

Өргөдөл хүлээн авах

Есдүгээр сарын дундаас - Арванхоёрдугаар сарын эхэн хүртэл

Ярилцлагын хугацааг нэр дэвшигчдэд хүргүүлэх

2019 оны нэг сард

Танилцуулага

2019 оны нэгдүгээр сараас - Зургаадугаар сар хүртэл

Ярилцлага болон мэдээллийн хэсэг

2019 оны хоёрдугаар сараас - Тавдугаар сар хүртэл

 Чиг баримжаа олгох сургалтад хамрагдах

2019 оны хоёрдугаар сараас

Үндсэн сургалт

2019 оны аравдугаар сараас - 2020 оны хоёрдугаар сар хүртэл

Үндсэн сургалт

2019 оны аравдугаар сараас

Үндсэн сургалтанд хамрагдсан нэр дэвшигчид албан ёсоор сонгогдоно

2020 оны гуравдугаар сард

Сайн дурын үйл ажиллагаа, байршил, үүргийн талаарх мэдээлэл

2020 оны гуравдугаар сараас

Үүргийг танилцуулах сургалт

2020 оны дөрөвдүгээр сараас

Үүргийг танилцуулах сургалт

2020 оны дөрөвдүгээр сараас

Сайн дурын ажилтнуудад дүрэмт хувцас түгээх

2020 оны зургадугаар сараас

Сайн дурын ажилтнуудад дүрэмт хувцас түгээх

2020 оны тавдугаар сараас

Байршил танилцуулах сургалт

2020 оны зургаадугаар сараас

Байршил танилцуулах сургалт

2020 оны зургаадугаар сараас

 

Сайн дурын ажилд оролцохын 5 ДАВУУ ТАЛ мэдээг ЭНД дарж уншина уу!

 

 Амжилт хүсье!

#Tokyo2020