5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


О.Номуншүр | YOLO.MN
2018-09-26

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2019 онд бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчдын материалыг 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 5-ны хооронд Элчин сайдын яамны байранд хүлээн авна.

  1. Бүртгүүлэх хугацаа: Аравдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 5-ны өдөр хүртэл
  2. Материал хүлээн авах газар: БНСУ-аас МУ-д суугаа ЭСЯ
  3. Шалгарах хүний тоо: 3 хүн
  • МУ-ын харъяат иргэн
  • 2019.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх (бакалаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй)
  • 25 нас хүрээгүй байх (1994.3.1-нээс хойш төрсөн иргэн)

Холбоо барих

  • БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ
  • : 976-7007-1020

E-mail Хаяг: kormg_cul@mofa.go.kr

  • БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн

Вэб хуудас: http://niied.go.kr

Дэлгэрэнгүй мэдээллийг http://mecss.gov.mn/news/1018/ авна уу.

#Scholarship