Өсвөрийн аврагчаар “Шонхор” бүлгийн сурагчид тодров


YOLO.mn | YOLO.MN
2018-09-25

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөрийгөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч” бүлгэмийг байгуулан, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байгаа билээ.  

Аймгийн хэмжээнд Мандалговь, Гурвансайхан, Дэлгэрхангай, Хулд, Эрдэнэдалай сумдын ерөнхий боловсролын сургуулиудад нийт 10  “Өсвөрийн аврагч” бүлгэмийг  байгуулаад байна. Аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэгийг сорих зорилгоор “Өсвөрийн аврагч-2018” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Баг тамирчид гараанаас тусгайлан бэлтгэсэн өртөөгөөр дамжин даалгавар гүйцэтгэснээс нийлбэр дүнгээр  гуравдугаар байранд Дэлгэрхангай сумын “Эрчист” баг, хоёрдугаар байранд “Говийн ирээдүй цогцолбор” сургуулийн “Сүлд” баг, нэгдүгээр байранд “Эрдмийн далай цогцолбор”-ын “Шонхор” баг шалгарч, өсвөрийн аврагчдаа манлайллаа гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраам мэдээллээ.

Эх сурвалж: nema.gov.mn /Онцгой Байдлын Ерөнхий Газар/

#Competition