Үргэлж хамтдаа унтдаг ГУРВАН ЭГДҮҮ


Сондор | YOLO.MN
2016-05-31

Та бүхэнд танилцуулах дараах гурван “нөхөр” бол цахим ертөнцөд олны хайрыг татаад байгаа Харлов, Индиана болон Рийс нар юм. Анх Харлов (том биетэй, Веймаранер үүлдрийн нохой) нь Сэйж хэмээх такса үүлдийн нохойтой найзууд байжээ. Харамсалтай нь Сэйж өөд болж эзэн нь Индиана хэмээх нэгэн шинэ гишүүнийг гэртээ авчирчээ.

Харин Харлов болон Индиана нарын унтаж буй цуврал зургууд нь олны анхаарлыг ихэд татаад байсан бол тэдэн дээр Рийс хэмээх шинэ гишүүн дахин нэмэгдсэн нь энэ аж. Эхэндээ тэд Рийсийг эгнээндээ нэгтгэхийг хүсэхгүй байсан ч хожмоо бие биедээ дасан хамтдаа “ногоордог” болсон гэнэ.

Тэдний энэхүү гэрэл зураг цахим ертөнцөд олны тэр дундаа нохой сонирхогчдын хайрыг ихэд татаад байгаа бөгөөд “Үргэлж хамтдаа унтдаг гурван эгдүү” хэмээн нэрийддэг болсон гэнэ. Тэд фэйсбүүкт л гэхэд 250,000 орчим дагагчтай ба эзэн нь тэдний тухай номыг бичиж Амазон сайтаар худалдаалж эхэлжээ.

 

Анх Рийсийг ирэхэд тэд ихэд дургүй байжээ

Анх Рийсийг ирэхэд тэд ихэд дургүй байжээ























#Нохой #DOG #Freetime