Жинхэнэ хайрыг мэдрүүлэх АЗИЙН НАЙМАН КИНО


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2018-09-11

Кино урлагийн салбарт сонирхолтой, адал явдалтай, аймшигтай, инээдмийн зэрэг маш олон төрлийн кинонууд байдаг билээ. Тэр дундаас хүний амьдралтай ойр, хайр дурлалын тухай өгүүлэх гэгээлэг болон хөнгөн гунигтай кинонууд хүнд жинхэнэ хайрыг мэдрүүлж чаддаг шүү дээ. Тийм учир уншигчдадаа зориулан “Жинхэнэ хайрыг мэдрүүлэх найман Ази кино”-г хүргэж байна.

  1. MY SASSY GIRL (2001)

Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн уг кино нь дүрсгүй бүсгүй болон түүнд дурласан залуу хоёрын талаар өгүүлэх сэтгэл догдлуулам үйл явдалта. Гэхдээ төгсгөл нь таныг бага зэрэг гуниглуулж ч мэдэх юм.

  1. A MOMENT TO REMEMBER (2004)

Залуухан хосын тухай өгүүлэх гунигт хайрын түүх юм. Сүнжин хэмээх бүсгүйд нэгэн залуу ухаангүй дурласан ч Сүнжин бүсгүй ховор тохиолддог ой санамжаа алддаг өвчтэй нэгэн байлаа.

  1. WEREWOLF BOY (2012)

Өвчний улмаас хүмүүстэй сэтгэлээ нээн ярилцдаггүй байсан охин нэгэн шинэ газар нүүн ирсэнээр үйл явдал эхэлнэ. Охин тэнд төсөөлөөгүй байсан нэгэнтэй уулзах болно.

  1. TONIGHT, AT THE MOVIES (2018)

Кэнжи бол кино хийдэг залуу уран бүтээлч. Тэрээр хар цагаан кинонд маш их дуртай ба нэгэн өдөр Мияүки хэмээх бүсгүй кинон дотроос ид шидийн гэмээр бодит амьдрал дээр гарч ирнэ. Кэнжи бүсгүйд сэтгэл алдрах боловч Мияүкид хүнд хэлж болохооргүй нэгэн нууц байлаа.

  1. THE 8-YEAR ENGAGEMENT (2017)

Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн уг кино нь залуу хосын талаар өгүүлдэг. Хисаши болон Мэй нар саяхан гэрлэсэн хосууд. Гэвч нэгэн өдөр золгүй байдлаас болж Мэй осолд орж ухаангүй болно. Олон жил өнгөрч Мэй ухаан орсон ч Хисашигийн талаар юу ч санахгүй байлаа.

  1. BE WITH YOU (2004)

Зургаан настай хүү нас барсан ээжийгээ борооны улирлаар ирэх болно хэмээн хоног тоолон хүлээнэ. Ээж нь түүнд борооны улирлаар заавал ирнэ гэж хэлсэн болохоор хүү чин сэтгэлээсээ итгэж байлаа. Борооны улирал ч болов. Харин ээж нь ирсэн болов уу?

  1. CRAZY LITTLE THING CALLED LOVE (2010)

Дээд ангийн алдартай хөвгүүнд дурласан охин Нам түүнийг төлөө өөрчлөгдөхийг хичээх болно. Гэвч төгсгөлд нь бүх зүйл бодож байснаас тань тэс өөрөөр эргэх юм.

  1. YOU ARE THE APPLE OF MY EYE (2011)

Юу ч үл салгах дотнын найзууд сургуулийн хамгийн алдартай охинд дурласнаар үйл явдал өрнөх болно. Тэдний нөхөрлөл хэрхэн үргэлжлэх бол?

#AsianMovies