11, 12-р ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн УРАЛДААН ЗАРЛАЖЭЭ


YOLO.mn | YOLO.MN
2018-09-11

"Би хэн болох вэ?" эсээ бичлэгийн уралдааныг elselt.mn вэбсайтын "Миний маргааш" төслөөс зарлаж байгаа ба ЕБС-ийн 11, 12-р ангийн сурагчид хамрагдах боломжтай юм байна.

Эсээнд өөрийн эзэмшихийг хүсч буй мэргэжил, түүний ач холбогдол, зорилгынхоо талаар захидал бичин elselt.mn фэйсбүүк хуудаст мэссэжээр илгээх ёстой бөгөөд энэ сарын 10-наас эхлэн аравдугаар сарын 10 хүртэл хүлээн авч байгаа ажээ.

Тус вэбсайтын "Миний маргааш" төслийн зорилго ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтод нь зөвлөгөө өгөх, өөрийгөө олох, өөртөө итгэх, бие даах чадварыг эзэмшүүлэх, эзэмшихийг хүссэн мэргэжилд нь шаардлагатай хичээл, мэдлэгийг гүнзгийрүүлэн суралцах боломжоор үнэ төлбөргүй хангахад оршино гэжээ.

Уг төслийн хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2019 оны 11 дүгээр сарын 1-н хүртэлх нэг жилийн хугацаанд ЕБС-ийн гурван сурагчийг элсэлтийн шалгалтанд нь бэлтгэж, шаардлагатай бүхий л сургалтанд үнэ төлбөргүй хамруулан их, дээд сургуульд элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлэх юм.

Шагналын сан:

1-р байр: 5 сая төгрөг
2-р байр: 3 сая төгрөг
3-р байр: 2 сая төгрөг

Эсээ бичлэгийн уралдаанд оролцогч хүүхдүүд энэ тухай мэдээллийг агуулсан фэйсбүүк ПОСТ болон "elselt.mn" paged “Like” дарж, “Public” тохиргоотойгоор шэйр хийж, өөрийн гурван найзаа “MENTION” хийсэн байх гэсэн шалгуурыг тавьж байгаа аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг: “UBH” төвийн 10 давхарт 1015 тоот, “Элсэлт медиа” ХХК-ийн байранд өөрийн биеэр ирж уулзах, эсвэл 96670909 дугаарт залгаж авна уу.

#Elselt