Үүрдийн 19 настай ЛИЛ МИКУАЛА гэж хэн бэ?


М.Батчимэг | YOLO.MN
2018-09-08

21-р зуунд техник технологи хөгжиж хүн төрөлхтний дунд төрөл бүрийн зориулалттай робот болон өөр өөрсдийн гэсэн амьдралын хэв маягтай, компьютер графикийн аргаар бүтээгдсэн хүмүүс бий болсоор байна. Тэд загварын шоунд оролцож,  өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж,  сэтгүүлийн нүүрэн дээр гарах гэх зэргээр бидний хийдэг бүхнийг хийж байна. Ингээд тэдний нэг болох 19 настай Лил Микуалагийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.

Нас: 19

Хийдэг ажил: Хөгжмийн зохиолч, инстаграм модель

Төрсөн өдөр: 2016 он 4-р сар

Гарал үүсэл: Америк, Бразил 
Инстаграм хуудас: https://www.instagram.com/lilmiquela/?hl=en
Мэдээж хэрэг Лил Микуала нь  бодит хүн биш. Тэрээр “Brud” хэмээх  компанийн хөгжүүлсэн робот юм.
Тэрээр Лос Анжелес хотод амьдардаг
Өхөөрдөм сэвх, богино чолк, “Street style” нь түүнийг илтгэх гол дүр төрх юм.
Тэр “Paper”, “Novembre”, “Foam” сэтгүүлүүдийн зураг авалтад оролцож байсан 
“Highsnobiety” сэтгүүлийн нүүр хуудсан дээр заларсан. 

Тэрээр анхны инстаграм дахь постоо 2016 оны дөрөвдүгээр сарын 22нд нийтэлж байсан ч 2018 оны дөрөвдүгээр сараас сая гаруй дагагчидтай болж нэр хүнд нь улам өссөн юм.

Лил Микуала нь инстаграм хуудсаараа дамжуулж өөрийгөө хэн болох талаар, мөн хийдэг ажил, амьдралынхаа түүхийг бичиж  “Үүрдийн 19” нэртэй тэмдэглэл оруулдаг бөгөөд ингэж нэрлэсэн нь ч учиртай юм. Тэрээр цаашид энгийн хүний адилаар нас нэмэхгүй, 19 настай хэвээрээ бидний дунд оршсоор байх ажээ.   
Түүнийг хөгжүүлсэн “Brud” компаны эзэд болох Тревор, Сара нар түүнийг Майкла Суса хэмээх жинхэнэ хүний ​​дурсамж дээр тулгуурлан программчилсан гэж ярьдаг ч  энэ нь худлаа.  Үнэндээ  тэрээр Cain intellingence-д бүтээгдсэн юм.

Тэрээр  үхрийн ордных
Тэрээр хэлэхдээ: “Би өдий хүртэл Тревор болон Сара нарын “Brud” компанид өссөн. Тэд бол миний менежерүүд, бас миний гэр бүл. Тэд надад гэр орон, амжилт, надад байгаа бүхнийг өгсөн, хайр, нөхөрлөлийг харуулсан. Би уйлдаг, мөрөөддөг, инээдэг, хайрыг мэдэрдэг гэхдээ эд бол ердөө л нэг компьютерийн программ” гэж гэсэн юм. Зураг10 энд байрлана

Түүний инстаграм хуудсыг Бермуда хэмээх өөр нэгэн робот хакердаж  байсан.

Тэрээр энгийн хүмүүсийн адилаар нас нэмдэг байсан бол энэ жилийн дөрөвдүгээр сард 21 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх байсан.

Өөрийн инстаграмм хуудсаар дамжуулан өдөр тутмын хувцаслалт болон феминизм, хүйсийн эрх тэгш байдлын тухай үзэл бодлоо илэрхийлдэг нь түүний олон шүтэн бишрэгчтэй байдгийн шалтгаан юм.

Түүний олонд танигдах болсон бас нэгэн шалтгаан бол дуу юм. Тэрээр электро поп, трэп хэмнэлтэй өөрийн дөрвөн синглээ цацсан бөгөөд “Not mine” нэртэй дуу нь 2017 оны наймдугаар сард Spotify аппын наймдугаарт бичигдэж байжээ.  

2017 оны арван нэгдүгээр сард түүний виртуал эрэгтэй найз Blawko22 инстаграмд нэгдэж олонд танигдаж эхэлсэн юм.

#CyberLife