Dua Lipa болон BlackPink нар ХАМТАРНА


Э.Цовоо | YOLO.MN
2018-09-07

Ойрын үед улам алдаршиж байгаа дуучин бүсгүй Дуа Липа (Dua Lipa) болон үзэсгэлэнтэй охидын хамтлаг “BlackPink”  нар хамтран дуу гаргахаар болжээ. Дуа Липа аравдугаар сарын 19-нд өөрийн анхны цомогоо гаргах гэж байгаа ба цомгонд багтсан “Kiss and MakeUp” хэмээх дуун дээр “BlackPink” албан ёсоор хамтарч ажиллаж байгаа гэдгийг мэдэгджээ.

Дуа Липа нь өнгөрсөн тавдугаар сард Сөүл хотноо өөрийн тоглолтыг хийсэн ба уг тоглолтыг Өмнөд Солонгос улсын алдартай одууд ирж үзсэн юм. Эдгээр одууд дунд “BlackPink” хамтлаг байсан бөгөөд энэ үеэс л тэд дотно танилцаж хамтдаа дуу гаргах талаар ярилцсан байх гэж шүтэн бишрэгчид нь таамаглаж байгаа юм. “Kiss and MakeUp” дуу нь тун ч их хүлээлттэй байгаа бололтой шүү.

#KPOP