Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2018-09-04

Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК хамтран “Дэлхийн шуудангийн өдөр”-ийг угтан “Захидал түүх өгүүлнэ” сэдэвт захидлын уралдааныг 11-15 нас буюу өсвөр насны хүүхдүүдийн дунд зарлаж байна.

Захидал нь хүн төрөлхтний түүх, нийгмийн харилцааг үнэн бодитоор тэмдэглэн үлдээдэг баримт төдийгүй соёлын  үнэт өвд тооцогддог. Иймд Та ойр дотны болон таньдаг бусад хүмүүсийн тань амьдралд захидал хэрхэн нөлөөлсөн талаарх сонирхолтой түүхийг судалж, өөрийн ойлголт, дүгнэлтээ хэл найруулга сайтай, уран сэтгэмжтэй захидал болгон бичиж бидэнд ирүүлээрэй.

Захидлыг 2018 оны аравдугаар сарын 03-ны өдрийг дуустал Монгол шуудан ХК-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бүх салбараар дамжуулан дараах хаягийн дагуу хүлээн авна.

Захидал түүх өгүүлнэ” захидал бичлэгийн улсын уралдаанд:

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Метро бизнес төв, А блок, 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033

Хүүхдүүд ээ! Та бүхэн захидалдаа дор дурдсан шаардлагыг мөрдлөг болгохоо мартуузай. Ингэснээр таны захидал шүүгчдийн шалгуурт тэнцэх юм шүү.

  • Захидлын бүтэц, сэдэв агуулгын мөрдөлт, уран сэтгэмж, хэл найруулга,  
  • Үгийн тоо 800-аас хэтрэхгүй байх,
  • Цэвэр нямбай, гаргацтай бичих, /өөрийн гараар/
  • Хаягаа тодорхой бичих /зааврын дагуу/
  • Захидлаа шуудангаар илгээх /марк наасан/

Уралдааны хамгийн гол шалгуур нь хаягийн бичилт учраас буцах хаягаа зааврын дагуу бичихийг зөвлөе.

Захидал илгээгчийн хаягийн загвар:

............................./овог/, ................................../нэр/

............................./анги/, ................................../сургууль/

............................./сум/хороо/, ..................................../аймаг/дүүрэг/

............................./шуудангийн зип код/ .............................../утасны дугаар/

Уралдаан зохион байгуулагчдаас тусгайлан томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн Та бүхний захидалтай нэг бүрчлэн уншиж танилцах болно.  Шүүгчид оролцогчдоос эхний 5 байрыг шалгаруулж “Дэлхийн шуудангийн өдөр” буюу аравдугаар сарын 9-нд шалгарсан захидлын эздийг урамшуулах юм.

Үүнд:

Тэргүүн байр-1 хүүхэд                     1 000 000 /нэг сая/ төгрөг

Дэд байр-1 хүүхэд                            800 000 /найман зуун мянга/ төгрөг

Гутгаар байр-1 хүүхэд                     500 000 /таван зуун мянга/ төгрөг

Дөтгөөр байр-1          хүүхэд            400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөг

Тавдугаар байр-1      хүүхэд            300 000 /гурван зуун мянга/ төгрөг

Захидал бичлэгийн уралдаандаа идэвхтэй оролцоорой Хүүхдүүд ээ.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Монгол шуудан ХК

#Letter