НЭГ САЯ легоноос бүрдсэн, бодит хэмжээтэй БОГАТТИ


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2018-09-03

Нэр сая пластик блок, 13 мянган цагийн хүч хөдөлмөрийн дараа Lego Bugatti Chiron мэндэллээ.

"Бодит хэмжээтэй загвар нь маш олон зүйлийн анхдагч болж байгаа юм. Энэ загвараар бид өөрсдийн төсөөллийн хил хязгаарыг улам тэлэхийг хүссэн" хэмээн Lego группын бүтээгдэхүүн, маркетингийн ахлах дэд ерөнхийлөгч Лена Диксен хэлжээ.

Энэ оны зургадугаар сард анх туршилт нь хийгдсэн уг тоглоомон машин Италийн Монзад болсон Grand Prix Formula 1 тэмцээн дээр олон нийтийн өмнө анх удаа гарлаа.

Энэ нь Legoland-ийн дурсгалт газруудад зориулсан бүтээлүүдээр мэргэшсэн Чех дэх багийн бүтээл юм. Тэд машинаа гараар угсарч, Lego-ийн хэсэг бүрийг цавууны тусламжгүйгээр холбосон байна. Тус баг Lego Technic элементүүдийн 339 төрлийг хэрэглэсэн бөгөөд тэдгээрийн заримыг нь Lego-ийн тусгай багаж хэрэгсэл ашиглан нийлүүлжээ.

"40 гаруй жилийн турш Lego Technic нь бүх насны фенүүд бүтээлч сэтгэлгээгээ сорих тогтолцоог бий болгож, шинэ загвар бүтээхээс гадна шинэ функцүүдийг бүтээхэд дөхөм үзүүлдэг" хэмээн Диксен нэмж дурьдлаа.

Тус машины 90%-ийг  Lego-ийн элементүүдээр барьж байгуулсан юм.

Мөн уг загварын талаар "Lego Technic элементүүд бүхий бүрэн ажиллагаатай, урд болон хойд гэрлүүд, хурдны хэмжүүр, тоормосны дөрөө зэргээр тоноглогдсон нь Lego-ийн фенүүдийн мөрөөдөл юм" гэж Lego компаний захирал хэлжээ.

Бодит Bugatti-ийн хурд 200mph-ийн хурд хүрдэг бол Lego Bugatti Chiron маань 12 миль хүрдэг.

Former Le Mans тэмцээний ялагч Энди Уоллас өнгөрсөн зургадугаар сард уг загвар машины жолоодлогыг хийсэн юм.

"Би Lego Chiron-ий нарийвчлалыг ягштал тодорхойлсныг үзээд туршихаар шийдсэн" гэж Уоллас хэлсэн байна.

#LegoBugattiChiron