“Азийн хөгжмийн шагнал гардуулах ёслол”-ын ТОВ ЗАРЛАГДЛАА


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-09-03

Бид та бүхэнд ‘Mnet Азийн Хөгжмийн Шагнал Гардуулах Ёслол 2018”-ын тов болон энэхүү ёслолтой холбоотой сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.

1999 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй уг ёслол энэ оны 12 дугаар сард Хонконг, Өмнөд Солонгос, Японд болох нь тодорхой болжээ.

12 дугаар сарын 10-нд Өмнөд Солонгос, 12-нд Япон, 14нд Хонконгт болох бөгөөд уран бүтээлчдийн дараалал болон тасалбарын мэдээллийг тун удахгүй зарлана гэжээ.

Уг ёслолыг 13 орны телевизийн суваг болон Youtube, Mnet, Sohu, Vapp-аар шууд дамжуулах юм байна.

Шагнал олгох зарчим нь тухайн уран бүтээлчийн цахим сүлжээгээр авсан санал, цомог болон дууных нь борлуулсан хувь, болон мэргэжлийн хүмүүсийн саналыг харгалздаг ажээ.

“MAMA”-ИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД:

Уг ёслол анх “MTV Video Music Awards”-аас санаа авч ‘Mnet Video Music Awards’ нэртэйгээр зохиогдож байжээ.

“MAMA”-ийн анхны “Шилдэг Олон Улсын Уран Бүтээлч” шагналыг Рики Мартин (Ricky Martin) авч байсан.

2009 оноос “Mnet Asian Music Awards” нэрээр зохион байгуулагдаж эхэлсэн.

“Оны Шилдэг Уран Бүтээлч”, “Оны Шилдэг Цомог”, “Оны Шилдэг Дуу” гэсэн гурван шагналыг “MAMA”-ийн “daesang” буюу дээд шагнал гэж нэрлэдэг.

“MAMA”-ийн түүхэнд хамгийн олон удаа дээд шагнал авсан хамтлаг бол “EXO” бөгөөд удаах байранд “BIGBANG” болон “2ne1” хамтлаг бичигддэг.

“Азийн” гэсэн тодотголтой боловч жил ирэх тусам барууны алдартай одууд оролцох болжээ.  Жишээлбэл Уиз Кальфа (Wiz Khalifa) 2016 онд “See you again” дуугаараа “MAMA”-гийн тайзыг чимсэн юм.

“MAMA 2017” Япон, Вьетнам болон Хонконгт зохион байгуулагдсан ба 42 сая хүн энэ ёслолын тухай жиргэж байжээ.

“Mnet  Азийн Хөгжмийн Шагнал Гардуулах Ёслол” нь Өмнөд Солонгос төдийгүй Азийн олон улс орны алдартай оддыг хамруулдаг ба кпоп уран бүтээлчдийг гол төв болгодог аж.

#MAMA2018