Бяцхан БАМБАРУУШАА мартаагүй биз дээ?


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2018-08-31

Хүүхэд насандаа үздэг байсан, зөгийн баланд нугасгүй дуртай, хөгжилтэй, сониуч шар бамбаруушаа санаж байна уу? Пүүх болон түүний нөхөд таны мартагдахааргүй нэгэн дурсамж болон үлдсэн байх. Тэгвэл тэднийг дахин угтацгаая.

ТЭРТЭЭ 1926 ОНД ДЭЛГЭЦНЭЭ ГАРЧ БАЙСАН “ПҮҮХИЙН АДАЛ ЯВДАЛ” ЭРГЭН ИРЛЭЭ

“Уолт Дисней” компани хуучны хүүхэлдэйн кинонуудаа шинэчлэн уран сайхны кино болгон гаргаж байгаа билээ. Кристофер Робин одоо Лондон хотод амьдардаг болжээ. Кристоферын туслалцаатайгаар Пүүх найз нөхдөө олохын тулд Тиггер, Эйзор, Ой, Пиглет, Ритби, Канга, Ро нарыг хайж олох аялал хийв. Найз нөхөд, хамтлаг дахин нэгдэж, Кристоферыг амьдралын баяр баяслаа олоход нь тусалж, том хот руу аялахад бэлэн боллоо. Та адал явдалд бэлэн үү?

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр гэр бүлийн хамтаар хөгжилтэй Пүүх болон түүний найзуудтай цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

#MovieChart