ҮНДЭСНИЙ ХАНХҮҮ буюу өсөж буй од Паг Бугом


Э.Цовоо | YOLO.MN
2018-08-29

Өмнөд Солонгосын урлаг соёл дэлхий даяар ихээхэн тархаад байгаа билээ. Ялангуяа кино урлаг, дуу хөгжим зэрэг нь маш алдартай. Тэдгээр кинонуудын алдар хүндэд жүжигчид ихээхэн хувь нэмэр оруулдаг. Тиймээс Солонгос улсын шилдэг залуу жүжигчдийн нэг Паг Бугомын талаар та бүхэндээ хүргэж байна.

Тэрээр Сөүл хотноо 1993 онд мэндэлжээ. Айлын бага хүүхэд ба цэцэрлэгт байхаасаа төгөлдөр хуурыг маш сайн эзэмшсэн. Түүний ээж Бугомыг дөрөвдүгээр ангид байхад нь нас барсан билээ. Тэрээр сүмд явдаг ба ахлах ангидаа усанд сэлэлтийн багт элсэн оржээ. Бугом ахлах ангидаа хөгжмийн зохиолч болохыг хүсдэг байсан ба хэд хэдэн агентлаг руу өөрийнхөө төгөлдөр хуур тоглож буй болон дуулж буй бичлэгээ явуулж байв. Ийнхүү “Blossom” энтертайнментэд тэнцсэн боловч чиглэлээ өөрчилж жүжигчин болохоор шийджээ. Тэрээр маш сайн жүжиглэдэг байсан бөгөөд бусад бэлтгэгчдийн дунд алдартай байсан юм.

Бугом 2011 онд анхны кино болох “Blind” хэмээх аймшгийн төрлийн кинонд туслах дүр бүтээж жүжигчний гараагаа эхэлсэн. Түүний дараа хэд хэдэн уран сайхны кинонд туслах дүр бүтээснээр анхны олон ангит кино болох “Гайхалтай ээж”  (Wonderful Mama) хэмээх кинонд гол дүр бүтээж чадсан юм. Түүний нэр хүнд бага багаар өсөж байсан ба 2015 онд “Reply 1988” хэмээх кинонд гол дүрийг бүтээснээр түүний нэр хүнд маш огцом өссөн юм. Энэхүү кинонд дүр бүтээснээр Бугом олны хайр хүндэтгэлийг олоод зогсохгүй, өндөр амжилт олсон билээ. Үүний дараагаар 2016 онд “Love In Moonlight” кинонд ханхүүгийн дүрийг бүтээснээр түүнийг “ Үндэсний ханхүү” хэмээн хочлох болжээ. Мөн түүнд 40-өөс дээш насныхан ихээхэн дуртай байдаг ба “Үндэсний хүргэн хүү” хэмээх хочийг хүртэл авч чадсан гэнэ шүү.

Тэрээр нийт бүрэн хэмжээний зургаан кино болон олон ангит 11 кинонд тоглосон. Ийнхүү 44 шагналд нэр дэвшин 28-ыг нь өөрийн болгосон юм. Удалгүй “TvN” сувгаар цацагдах “Boyfriend” олон ангит цувралд жүжигчин Сун Хэгю (Song HyeKyo)-тэй хамтран тоглох ба энэхүү кино нь маш их хүлээлт үүсгээд байгаа билээ. Учир нь Сун Хэгюгийн нөхөр Сун Жүнги (Song Joongki) Бугомтой нар маш сайн найзууд юм.

ТҮҮНИЙ ХАЙР ДУРЛАЛЫН АМЬДРАЛ

Тэрээр ямар нэгэн эмэгтэйтэй болздог гэсэн албан ёсны мэдээлэл огт гарч байгаагүй. Гэвч олон нийт болон шүтэн бишрэгчид нь хэд хэдэн бүсгүйтэй холбодог билээ.

И Хери (Lee Hyeri)

Тэд хамтдаа “Reply 1988” кинонд хосуудын дүр бүтээсэн. Тэдний харилцаа маш сайн ба киноноос бусад үеэр ч гэсэн дотно гэдэг нь илт харагддаг байжээ. Шүтэн бишрэгчид нь тэднийг үерхдэг гэдэгт эргэлздэг ч итгэдэг байсан. Гэвч Хери нь “Reply 1988” кинонд хамтран тоглосон Рю Жунёол (Ryu Junyeol) тай үерхдэг нь батлагдсан билээ.

Бэ Аирин (Bae Irene)

Тэд хамтдаа “Music Bank” хэмээх хөгжмийн нэвтрүүлгийг хөтөлдөг байсан ба үзэгчид тэднийг маш сайхан тохирно гэж боддог байжээ. Аирин нь “Red Velvet” хэмээх хамтлагийн ахлагч ба Солонгос улсын гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр хэмээгддэг бүсгүй билээ. Аирин нэгэн удаа ярилцлага дээрээ “Хүмүүс Бугом бид хоёрыг их дотно гэж боддог. Үнэндээ бид хоёр дугаараа ч солилцоогүй” гэжээ. Гэвч олон нийт тэднийг дотно харилцаатай байж магадгүй хэмээн эргэлзсээр байгаа аж.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нэр: Паг Богум (Park Bo-gum박보검)

Төрсөн өдөр: 1993.6.16

Орд: Ихэр

Өндөр: 182см

Жин: 63кг

Цусны бүлэг: O

Твиттер хуудас: @Bogummy

Түүний тухай сонирхолтой баримтууд

  • Бугом гэдэг нэр нь Үнэт Сэлэм гэсэн утгатай.
  • Тэрээр сүмд төгөлдөр хуур тоглодог байсан.

  • Тэрээр “BTS” хамтлагийн Тэхён болон жүжигчин Сун Жүнги нартай дотнын найзууд

  • Тэрээр таалагддаг эмэгтэйгээ дүрслэхдээ: Сайн найз мэт хамт байхад тухтай, мөн надад ээж шиг минь ханддаг хүн байгаасай гэж хүсэж байна.
  • Бугом маш гоё дуулдаг.

#KPOP