5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2018-08-28

БНЧУ-ын Засгийн газраас Монгол Улсад зориулсан 2019-2020 оны хичээлийн жилд олгох тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.

Тус улсаас хөгжиж буй орнуудад үзүүлэх тусламжийн хүрээнд зарладаг энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнууд эдийн засаг, хөдөө аж ахуй, мэдээлэл зүй, байгаль орчин, эрчим хүч зэрэг чиглэлээр БНЧУ-д суралцах юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг зөвхөн онлайнаар энэ оны есдүгээр сарын 30-ныг хүртэл хүлээн авна.

Бүртгэл хийлгэх болон зааварчилгаа авах холбоос: http://registr.dzs.cz/registr.nsf

Асууж тодруулах зүйл байвал registr@dzs.cz хаягаар и-мэйл бичиж болох ба илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл чех болон англи хэл дээрх MEYS вэбсайтад хандана уу.  

Эх сурвалж: mzv.cz

#Scholarship