Оюутны нийтийн тээврийн “U-Money” картаа ХЭРХЭН ЗАХИАЛАХ ВЭ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-08-27

Оюутны U-Money карт шинээр борлуулах ажлыг наймдугаар сарын 21-ний өдрөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд, мөн тус картыг сунгах ажлыг наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 14-ний өдрүүдэд, дахин олгох ажлыг есдүгээр сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 21-ний өдрүүдэд их, дээд сургуулиуд зохион байгуулна.

Цахим төлбөрийн карт ШИНЭЭР захиалах оюутнуудын бүрдүүлэх материал:

  1. Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх,
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт,
  3. Картын төлбөр төлсөн баримт. /Оюутнууд нь цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана./

Цахим төлбөрийн карт ДАХИН захиалах оюутнуудын бүрдүүлэх материал:

  1. Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх,
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт,
  3. Дахин олгох картын төлбөр, эрх сунгалт төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт дахин авахдаа картын төлбөр 3600+1000 /картын үнэ+сунгалт/ төгрөгийг УБСК-ийн Төрийн Банкны 105700523235 тоот дансанд тушаана./

Цахим төлбөрийн карт СУНГУУЛАХ оюутнуудын бүрдүүлэх материал:

  1. 2017-2018 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан, 2018-2019 оны хичээлийн жилд дахин ашиглах нөхцөлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана.
  2. Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт сунгалтын хураамжийн төлбөр 1000 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475016875 тоот дансанд тушаана./
  3. Сунгуулах картын мэдээлэл хүсэлт гаргасан оюутны мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд сунгалт хийгдэхгүй болохыг анхаарна уу.

Жич: Цахим төлбөрийн карт шинээр болон дахин захиалахдаа мэдүүлгийн маягтыг татан авч зааврын дагуу бөглөөрэй.

Цахим төлбөрийн карт сунгуулах оюутнууд өөрийн нэр дээрх картыг шалгахдаа смарт картын хэрэглэгчийн төв 70151289, 78111289 дугаарт хандан өөрийн карт мөн эсэхийг шалгуулах боломжтой.

Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар

#UMoneyCard