DOTA 2 THE INTERNATIONAL 2018 болж байна


Сэтгүүлч Т.Мөнхжин | YOLO.MN
2018-08-24

Valve корпораци THE INTERNATIONAL 2018 нэртэйгээр ДОТА 2-ын 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 15-25-нд Канадын Ванкувер хотноо амжилттай зохион байгуулж байна.

Аваргын төлөө өрсөлдөхөөр урилгаар өнгөрсөн жилийн аварга THE LIQUID, TI-2015 оны гуравдугаар байрт орж байсан PSG.LGD,  TI-2014 оны аварга NEWBEE зэрэг 18 баг өрсөлдөж байна.

Тоглолтын анхны шагналын сан 1,600,000 ам доллараас эхэлсэн хэдий ч Battle pass-ын худалдан авалтын 25 хувь нь шагналын санд орох ёстой юм.  Одоогийн шагналын сан 25,158,846 ам доллар болоод байгаа нь урьд өмнө байгаагүй хамгийн өндөр дүнтэй шагналын сан юм.

Хоёрдугаар байрт өрсөлдөхөөр PSG.LGD, OG багууд аль хэдийнэ гарч ирээд байгаа ажээ. Уг хоёр багаас ялсан нь аваргын төлөө тоглох эрхтэй болох юм.

THE INTERNATIONAL 2018 нээлт

Эх сурвалж: liquipedia.netdota2.com

 

#Dota2TheInternational2018