COEX худалдааны төвд нээгдсэн НОМЫН САН жуулчдын очих дуртай газар


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-08-24

Азийн томоохон худалдааны төв болох Сөүл хот дахь “COEX”-д нээгдсэн номын сан сүүлийн үед жуулчдын сонирхлыг ихээхэн татах болжээ.

СOEX худалдааны төвд уг номын сан нээгдээд нэг жилийн нүүрийг үзэж байгаа аж.

Уг номын санд 13м өндөр тавиурт  50 мянга гаруй ном, сэтгүүл байрлуулсан ба 2,800м2 өргөн уудам талбайтай аж. Хүмүүс зөвхөн солонгос хэл дээр бус, англи хэл  дээрх ном, сэтгүүл авч унших боломжтой бөгөөд хайж буй номоо үйлчилгээний ажилтнуудад хандаж  авахуулах боломжтой. Үүгээр ч  зогсохгүй интернет номын сан ч байгаа. Үйчлүүлэгчид үнэгүй wifi ашиглах боломжтой.

Мөн уншигчиддаа тав тухай орчин бүрдүүлсэн төдийгүй янз бүрийн соёлын арга хэмжээ, уулзалт, ярилцлага зохион байгуулдаг гэнэ шүү. Тухайлбал даваа гарагт яруу найраг, мягмар гарагт аялал,  лхагва гарагт ном, пүрэв гарагт урлагийн гоо зүй болон ном, баасан гарагт тусгай зочны лекц, амралтын өдрүүдэд хүүхдэд зориулсан үзүүлбэр тоглолт гэх мэтээр янз бүрийн үйл ажиллагаа болдог аж.  Мэдээж эдгээр бүх арга хэмжээ үнэ төлбөргүй зохион байгуулагддаг.

Түүнчлэн энэхүү номын санд хүмүүс ном хандивлах боломжтой төдийгүй, өдрөөс өдөрт үйлчлүүлэгчдийнх нь тоо өсөн нэмэгдэж байгаа аж.smiley

#CEOX