“Өсвөр насны охидод зориулсан тэтгэлэгт хөтөлбөр” зарлажээ


Б.Хишигжаргал | YOLO.MN
2018-08-23

Бид өсвөр насныхан болон оюутнуудад зориулсан тэтгэлэгүүдийн талаарх мэдээллийг уншигчиддаа цаг алдалгүй хүргэдэг бөгөөд энэ удаад ч ээлжит тэтгэлэгийн талаар мэдээлж байна.

“Монголын Дөрвөн Навч” ТББ нь (Mоngolia 4-H Youth Organization) Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх "Өсвөр насны охидод зориулсан тэтгэлэгт хөтөлбөр”-ийн бүртгэл эхэлжээ.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь өөрийгөө эерэгээр өөрчилж, хувь хүний чадваруудаа хөгжүүлэн эрүүл зөв амьдралын хэвшлийг өөртөө бий болгох хүсэлтэй Улаанбаатар хотын захын хороололд амьдардаг амьжиргааны төвшин доогуур ЕБС-ийн 16-18 настай ахлах ангийн охидод чиглэсэн юм.

  • Хөтөлбөрт 30 оролцогчийг сонгон шалгаруулах бөгөөд өргөдлийн маягтыг оффис дээрээс биечлэн ирж, эсвэл файл хэлбэрээр татаж авах боломжтой.
  • Хөтөлбөрийн өргөдлийн маягтыг ЭНЭ холбоосоор татаж авна уу.
  • Өргөдлийн маягт, бүрдүүлэх материалыг 2018 оны есдүгээр сарын 10-ны 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Оролцох хүсэлтэй охид ажлын өдрүүдэд  10:00-17:00 цагийн хооронд Интер номын дэлгүүрийн /Өргөө 2-ийн урд байдаг/ 3 давхар 301 тоот Монголын Дөрвөн Навч ТББ-ын байранд ирж материалаа хүлээлгэн өгөх боломжтой.

Холбоо барих утасны дугаар: 96054288

Facebook хаяг: Mongolia 4-H Youth Organization (дэлгэрэнгүй мэдээллийг тус хуудаснаас аваарай)

#Scholarship