ДАЛД УТГАТАЙ 15 лого


Сэтгүүлч Т.Мөнхжин | YOLO.MN
2018-08-20

Adidas, Coca Cola, BMW, Hyundai гэх зэрэг алдартай брендүүдийг бид хаа сайгүй хардаг. Гэвч төдийлэн ямар утгатай вэ гэдгийг мэддэггүй шүү дээ. Логоны зураас, хэлхээ холбоо, өнгө гээд бүхий л зүйл нь ямарваа утгыг өөртөө шингээсэн байдаг.

  1. HYUNDAI

Өмнөд солонгосын компани болох Hyundai-н Н үсэгтэй лого нь хоёр хүн гар барьж буй мэт дүрсийг төлөөлсөн байдаг. Маш ухаалаг шийдэл шүү.

  1. ADIDAS

 

Adidas нь уг брендийг үүсгэн байгуулагч Adolf Dassler-ийн нэрнээс гаралтай.  Харин гурван судалны хувьд уулыг илтгэдэг байна.

  1. APPLE

Роб Данофф гэдэг залуу нь Apple компаны логог үүсгэн байгуулагч юм. Тэрээр уут дүүрэн алим авч түүнийгээ янз бүрийн байдлаар зурж эхэлсэн юм. Нэгэн тохиолдлоор bite гэдэг нь үг нь byte-тай адилхан сонсогддог болохыг тэр анзаарсан юм.

  1. VAIO

VAIO гэх үгний эхний VA-г аналогийн давалгаатай адилтгаж харин сүүлийн IO-Г нь дижитал дохионы бэлгэдэл болох нэг болон тэгийн цифрээр төлөөлүүлсэн юм.

  1. AMAZON

Amazon-ний лого тийм ч ер бусын харагддаггүй нь мэдээж. Улбар шар өнгөтэй сум нь инээж буй смайлыг харуулсан. A-Z хүртэл сумаар зааж байгаа нь бүх барааг энд байгаа шүү гэдгийг илтгэнэ.

  1. BASKIN ROBBINS

BR гэх логон доторх ягаан өнгө нь 31 төрлийн зайрмагны өөр амт байдгийг харуулж байгаа ажээ.

  1. TOYOTA

Toyota-гийн логоны үүсэлд хэд хэдэн таамаг байдаг ба үүнээс зарим нь ковбойн малгай гэдэг ч үнэндээ зүүн дотор утас байгааг илэрхийлдэг.

  1. CONTINENTAL

Дэлхийд алдартай машины дугуй үйлдвэрлэгч бол Continental юм. Түүний логоны эхний үсэг нь машины дугуйг дүрсэлж үзүүлсэн байдаг.

  1. FORMULA 1

Алдартай машины уралдаан болох “Formula 1”-ийн логог сайн ажиглавал F болон улаан судлын дотор нэгийн тоо харагдах аж.

  1. PINTEREST

Хамгийн сайхан зургуудийг pinterest-ээс л харж болно. Pinterest гэдэг үг нь pin-хатгуур гэдгээс эх авсан ажээ.  Логоны урд талын P үсэг нь ханан дээр цаас тогтоох зориулалттай хадаасны  дүрслэл юм.

  1. BEATS

BEATS чихэвчний лого нь ганцхан B үсэг байдаг. Харин  B нь хүний толгой дээр чихэвч буйг дүрсэлсэн байдаг аж.

  1. TOBLERONE

Швейцарийн шоколад үйлдвэрлэгчид Toblerone шоколаданд уулынхаа нэрийг өгөөд зогсохгүй баавгайн зургийг оруулсан байна.

  1. BMW

Германы алдарт машин BMW-гийн лого эргэж буй сэнсний хөдөлгөөнийг илэрхийлдэг бол цагаан цэнхэр өнгө нь Бавариан тугыг илтгэнэ.

  1. LG

Өмнөд Солонгосын алдартай LG компанийн лого инээж буй хүнийг дүрсэлдэг.

  1. COCA-COLA

Coca Cola-гийн логонд онцгойд зүйл байхгүй санагддаг. Гэвч  O болон L үсэгний хоорондохыг сайн ажиглавал Дани улсын далбааг шингээж өгсөн байдаг аж.

#Logos