ДҮР ХУВИРГАЛТ, нүүр будалтыг төгс хийдэг 16 настай ЛАРА


Сондор | YOLO.MN
2016-05-27

Та бүхэнд танилцуулах энэхүү охин бол Австралийн 16 настай Лара Вирт юм. Лара биеийн болон нүүр хувиргалтын будалтыг маш гаргууд хийдэг нэгэн.

Тэрээр 14 насныхаа төрсөн өдрөөр нүүр будалтын хэрэгсэл авч өгөхийг ээж ааваасаа хүсчээ. Ларагийн хүсэл биелж төрсөн өдрийн бэлгээ авсан тэр даруйдаа будалт хийж эхэлжээ. Түүнд багш гэж байхгүй бөгөөд өөрөө л оролдсоор өдгөө хүн бүрийг гайхшруулам төгс нүүр хувиргалт, будалтыг хийх болжээ.

Түүний бүтээлийн төрөл нь аймшгийн буюу “мангас” шиг төрхтэйгөөрөө онцлог бөгөөд өөрийгөө улам бүр хөгжүүлэхийг хичээдэг хэмээн өөрийн инстаграм хуудсанд бичжээ.

Илүү дэлгэрэнгүйг түүний  Instagram болон Youtube хуудсаас аваарай.

 



















#beauty #HALLOWEEN #DIY #makeup