Fortnite тоглоомын АНДРОЙД ТУРШИЛТЫН ХУВИЛБАР гарлаа


С.Ариунзул | YOLO.MN
2018-08-17

FORTNITE ТОГЛООМЫН ТАЛААР ТОВЧ ТАНИЛЦУУЛЪЯ

Fortnite нь Epic Games-ийн хөгжүүлсэн онлайн тоглоом юм. Fortnite тоглоом 2017 онд гарсан бөгөөд одоогоор нийт 125 сая тоглогчтой болжээ. Тоглогчид fortnite тоглоом дахь Save the World, Battle Royale гэх хоёр өөр тоглолтоос сонгох боломжтой. Тоглоомын аль ч төрөлд гуравдугаар биеэс тоглоно.

SAVE THE WORLD

Save the World төрөл нь Minecraft болон Left 4 Dead тоглоомын аль аль шинж чанарыг агуулна. Энэ төрөлд дөрвөн тоглогч дэлхийг аврах даалгаварт гарч аюулт шуурганаас зугтааж, замд нь тулгарсан махчин араатнуудтай тулалдах болно.

BATTLE ROYALE ⚔

Нийт 100 тоглогч багаараа эсвэл ганцаараа бусад тоглогчидтой өрсөлдөнө. Хугацаа өнгөрөхийн хэрээр тоглолтын талбар дахь шуурга ихсэж, тоглогчид шуурганаас дайжиж аюулгүй бүсийн төлөө тулалдана.

Андройд хувилбар нь зөвхөн Battle Royale төрлийг агуулах ба тоглолтын хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Одоогоор андройд хувилбар нь доорх утаснуудад туршигдаж байна. Үүнд:

  • Samsung Galaxy: S7 / S7 Edge, S8 / S8+, S9 / S9+, Note 8, Note 9, Tab S3, Tab S4
  • Google: Pixel / Pixel XL, Pixel 2 / Pixel 2 XL
  • Asus: ROG Phone, Zenfone 4 Pro, 5Z, V
  • Essential: PH-1
  • Huawei: Honor 10, Honor Play, Mate 10 / Pro, Mate RS, Nova 3, P20 / Pro, V10
  • LG: G5, G6, G7 ThinQ, V20, V30 / V30+
  • Nokia: 8
  • OnePlus: 5 / 5T, 6
  • Razer: Phone
  • Xiaomi: Blackshark, Mi 5 / 5S / 5S Plus, 6 / 6 Plus, Mi 8 / 8 Explorer / 8SE, Mi Mix, Mi Mix 2, Mi Mix 2S, Mi Note 2
  • ZTE: Axon 7 / 7s, Axon M, Nubia / Z17 / Z17s, Nubia Z11

Тун удахгүй:

  • HTC: 10, U Ultra, U11 / U11+, U12+
  • Lenovo: Moto Z / Z Droid, Moto Z2 Force
  • Sony: Xperia: XZ/ XZs, XZ1, XZ2
  • Мөн доорх шаардлагыг хангасан утсанд Fortnite тоглоомыг тоглох боломжтой:
  • Үйлдлийн систем: 64 bit Android 5.0
  • RAM: 3GB
  • GPU: Adreno 530, Mali-G71 MP20, Mali-G72 MP12 болон түүнээс олон боломж нээгдэнэ.

Хэрвээ Fortnite тоглоомын андройд хувилбарыг туршиж үзэх бол ЭНД ДАРНА УУ

Харин IOS үйлдлийн системтэй төхөөрөмжийн хэрэглэгчдэд Fortnite тоглоом аль хэдийнэ хүрсэн бөгөөд доорх төхөөрөмжийг ашиглан тоглох боломжтой.

iPhone

  • SE
  • 6S
  • 6S Plus
  • 7
  • 7 Plus
  • 8
  • 8 Plus
  • X

iPad

  • Mini 4
  • Air 2
  • 2017
  • Pro

#OnlineGames