Кайли Женнерийн төрсөн өдөр юу болов


О.Хандмаа | YOLO.MN
2018-08-16

Америкийн телевизийн шоу од, өөрийн гэсэн гоо сайхны компаниа байгуулж ихээхэн амжилтад хүрсэн үзэсгэлэнт бүсгүй Кайли Кристен Женнер 1997 оны наймдугаар сарын 10-ны өдөр мэндэлжээ.

Түүний энэ жилийн төрсөн өдөр өнгөрсөн баасан гарагт таарсан ба тэрээр амралтын өдрөөр ч төрсөн өдрөө үргэлжлүүлэн нижгэр тэмдэглэсэн байна. Бүхий л үйл хөдлөл нь олны хараанд байдаг Кайлигийн төрсөн өдрийн хувцаслалт анхаарлын төвд ордог. Төрсөн өдрөө тэмдэглэхээр барбиний гэр мэт тохижуулсан байшинд нь гайхалтай зохицсон гэмээр ягаан өнгийн, мөн спортлог ч гэмээр шорт бүхий хачирхалтай загварын боди нь 70 мянган ширхэн сваровски шигтгээнээс бүтжээ. Түүний эгч Кендалл Женнер одоогоос хоёр жилийн өмнө 21 насныхаа төрсөн өдрөөр 9000 ам.долларын үнэтэй, мөн сваровский шигтгээ бүхий мини даашинзаар гоёж байсан билээ.

Эх сурвалж: www.teenvogue.co

#Beauty, #Style