Dota2 тоглоомын THE INTERNATIONAL 2018 маргааш эхэлнэ


Ш.Мөнхбаяр | YOLO.MN
2018-08-14

Дэлхий нийтээр компьютер тоглоом буюу E-Sport-ыг хүлээн зөвшөөрөөд багагүй хугацаа өнгөрчээ. Сая сая тоглогчтой Dota2 тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд тун бага хугацаа үлджээ.

Тэмцээний нийт шагналын сан одоогийн байдлаар 24 мянга орчим ам.доллар байгаа бөгөөд 18 баг өрсөлдөх юм. Дэлхийн аварга шалгаруулах уг тэмцээн наймдугаар сарын 15-25-ны хооронд үргэжлэх бөгөөд Канад улсын Рожер Аренад болно. Энэхүү тэмцээний аварга багийн шагнал одоогийн байдлаар 10 мянган ам.доллар гэгдэж байгаа ч энэ тоо улам нэмэгдсээр байгаа билээ.

 

#Dota2