“Stranger Things” цувралын эргэн тойронд


Алдарт Neftlix телевизийн уран бүтээл болох “Stranger Things” хэмээх цуврал гарч эхэлсэн даруйдаа үзэгчдийн таашаалд нийцсэн билээ. Одоогоор хоёр бүлэг гарсан энэхүү цувралын дараагийн бүлэг удаан хүлээлгэсний эцэст тун удахгүй үзэгч олны хүртээл болох гэж байна. Хэрвээ та уг цувралын үнэнч фэн бол гуравдугаар бүлгийн эргэн тойрон дахь сонирхолтой мэдээллүүдийг дараах мэдээллээс хүлээн аваарай.

ГУРАВ ДАХЬ БҮЛГИЙН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ШАЛТГААН НУУЦЛАГ ХЭВЭЭР

Одоогийн байдлаар нээлтийн тов хараахан гараагүй байгаа бөгөөд бага зэрэг хүлээх болсон талаар тус телев хэвлэлийн бага хурлаар зарлажээ. Хурлын үеэр яагаад хүлээгдэх болсон талаар Neftlix Orginals-ийн захирал Синди Голландаас асуухад: “Энэ бол гараар хийгдэж буй гайхалтай бүтээл. Мэдээжийн хэрэг найруулагч Шон Леви маш шаргуу ажиллаж байна. Мөн уран бүтээлчид маань өмнөх жилийнхээс илүү том бэлэг үзэгчиддээ барихыг хүсч байна” хэмээв.

ӨМНӨХ УЛИРЛЫНХААС БОГИНОХОН БАЙЖ МАГАДГҮЙ

Гүйцэтгэх продьюссер Шон Леви тухайн цувралд хэдэн анги гарахыг шийддэг ба энэ удаагийн бүлэг найман ангиас хэтрэхгүй гэж хэлжээ.

ҮЙЛ ЯВДАЛ ЯМАР ЦАГ ҮЕД ҮРГЭЛЖЛЭХ БОЛ?

Цуврал маань 1985 онд болж үйл явдлаар өрнөдөг ба тухайн цаг үеийн онцлогийг маш сайн тусгасан байдаг нь сонирхолтой. Киноны гол дүрүүд ирэх шинэ бүлгийн есдүгээр ангиас гарна.

ШИНЭ ДҮРҮҮД НЭМЭГДЭХ ҮҮ?

Шинэ бүлэгт зарим шинэ дүрүүд нэмэгдэх ажээ.

Maya Hawke Robin: Робин Индиана мужын Хаукинсд нүүж ирснээр түүний кинон дахь оролцоо эхэлдэг. Тэрээр Скүүпс Ахоё нэртэй зайрмагны дэлгүүрт ажиллахаас өөр зүйл хийж туршиж амьдралаа сонирхолтой болгохыг хүссэн охин юм. Мөн цувралын гол дүр болох Стивтэй хамт ажилласнаар илүү дотно болох ажээ. Шинэ туслах дүрүүд ч бас нэмэгдсэн байна.

ЦУВРАЛЫН ХОСУУД ЦААШ ЯАХ ВЭ?

Киноны маань хамгийн сонирхолтой олныг татсан нэгэн хэсэг бол яахын аргагүй хоёрдугаар бүлгийн төгсгөлийн анги. Уг анги дээр Элевен буюу Эл эргэж ирснээр Майк тэр хоёр эргэн нийлдэг. Тэдний харилцаа гуравдугаар бүлэг дээр ч хэвээрээ байх аж. Мөн шаргал үст үзэсгэлэнт охин Макс болон Лукас хоёр ч харилцаагаа баттай болгодог.

СҮҮДРИЙН МАНГАС ХЭВЭЭРЭЭ БАЙХ БОЛНО

Сүүлийн бүлэг дээр тэд зэргэлдээ ертөнцийн аймшигт хаалгыг хааж сүүдрийн мангасыг аюулгүй болговч тэр газар доор амьд хэвээр байсаар байна. Эл түүнийг дарахын тулд бүх хүчээ зориулах болно.

ГОЛ ДҮРҮҮДИЙН ТУХАЙД

Гол дүрийн хүүхдүүд бүгд хоорондоо их дотно бөгөөд киноноос гадна бодит амьдрал дээр ч тэд уулзаж цагаа хамт өнгөрөөдөг байна. Шинэ бүлэг магадгүй төгсгөлийн бүлэг ч байж болзошгүй юм.

#StrangerThings