Моннис групп “Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ


Моннис групп 20 жилийнхээ ойг тохиолдуулан 30 шилдэг оюутанд “Ирээдүйн
манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан байна. Улаанбаатар болон Хөдөө орон
нутгийн оюутнууд бүгд оролцох боломжтой.


Тэтгэлэгт хөтөлбөрийн хамрах хүрээ:
Монгол улсын их, дээд сургуулиудын 1-4 дүгээр курсийн өдрийн ангийн оюутнууд
хамрагдах боломжтой бөгөөд ирээдүйд компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд
хэрэгцээтэй байгаа дараах мэргэжлээр суралцаж байгаа бол давуу тал болно.
Бакалаврын төвшинд:
- Механик инженер, Уул уурхайн тоног төхөөрөмжийн инженер, Цахилгаан
электроникийн инженер
- Барилгын салбарын инженерүүд;
- Нисэх
- Мэдээллийн технологи
- Гадаад харилцаа, Олон улсын худалдаа
- Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл
- Англи хэлний орчуулагч
Тэтгэлгийн материалыг 2018 оны наймдугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүлээн авч
байгаа юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: monnis.com хаягаас аваарай.

#Scholarship