“Ардчилал Зуны Зуслан - 2018” хөтөлбөр зарлагдлаа


Сэтгүүлч О.Дорж | YOLO.MN
2018-08-09

Залуу үеийн төлөөлөл, ирээдүйн Монгол орны удирдагч нарт ардчиллын үндэс, үнэ цэнэ, хууль тогтоомж, түүний хэрэгжилт, нийгэмд өөрийгөө таниулах болон нийгмийн идэвхитэй оролцооны талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах зайлшгүй шаардлага байдаг.

Иймд Зориг Сангийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг болох “Залуучууд ба Боловсрол”-ын хүрээнд залуу боловсон хүчнийг ямагт дэмжсэн үйл ажиллагаа цөөнгүй зохион байгуулдаг. Тус сангаас өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсэн хөтөлбөрүүд дээр үндэслэн “Ардчилал Зуны Зуслан” сургалтыг 2015 онд анх санаачлан эхлүүлснээс хойш жил бүр амжилттай хэрэгжүүлсээр байгаа ажээ.

12 хоног үргэлжлэх зуны сургалтын хөтөлбөрт манай улсын нийгмийн нэр хүндтэй төлөөллүүдийн лекц, сургалт семинар, багаар ажиллах аргачлал, кино хөтөлбөр, илтгэл зэрэг багтсан байна.

Оролцохыг хүсэгчид өргөдлийг онлайнаар бөглөх бөгөөд 2018 оны 8-р сарын 15-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Урьдчилсан шалгаруулалтыг эсээ болон цахим өргөдлийн маягтыг үндэслэн явуулах ажээ. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож ганцаарчилсан ярилцлагад урих бөгөөд ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийх юм байна. Уг хөтөлбөрт 22 оролцогч шалгаран оролцоно.

ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЛААР:

Онлайн өргөдөл хүлээж авах хугацаа: 2018.8.2 - 2018.8.15 /Өргөдөл бөглөх бол ЭНД дарна уу/

Эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож II шатны ярилцлагад дуудах хугацаа: 2018.8.18

Ярилцлага болох өдөр: 2018.8.19-20

Хөтөлбөр эхлэх хугацаа: 2018.8.23

Урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн оюутнууд ярилцлагад ирэхдээ:

- Оюутны үнэмлэх

- Иргэний үнэмлэх

- Нийгмийн идэвхийг тодорхойлсон бусад нэмэлт материал /тухайн оюутан өөрийн давуу талыг илэрхийлэх бүх төрлийн сертификат, батламж, үнэмлэх гэх мэт зүйлийг эх хувиар нь/ нэмэлтээр авч ирж болно.

Эх сурвалж: Zorigfoundation.mn

#Scholarship