Хүүхдийн баяраар ХААНА, ЯМАР тоглолт, ҮЙЛ ЯВДАЛ болох вэ?


Үжин | YOLO.MN
2016-05-25

Хүүхдийн баяраар хаана ямар тоглолт үйл явдал болохыг YOLO тоймлон хүргэж байна.

 

Үйл явдал: Л.Делиб "ЦЭНХЭР НҮДЭН БҮСГҮЙ" балетын 50 жилийн ойн тоглолт Хаана: Дуурь бүжгийн эрдмийн театр Хэзээ:  5.28, 29-ны 17 цагт Тасалбар: www.ticket.mn болон ДБЭТ-н кассаар худалдаалагдана Холбоо барих: 70110389, 99196609, 88044508, 99928138, 88781092 Дэлгэрэнгүй: Энэхүү балет нь хүний дотоод сэтгэлийн нарийн бүхнийг уран тансаг илэрхийлсэн гайхалтай уянгалаг, хэмнэлтэй, баялаг хөгжим симфони өгүүлэмжтэйн зэрэгцээ бүжигчин бүхэнд хялбар эвлэхгүй нарийн, чамбай хөдөлгөөн, жүжиглэлттэй гэдгээрээ онцлог.


Үйл явдал: “ОНЦГОЙ ӨДӨР АЛИАЛАГЧДЫН ПАРАД”
Хаана: Чингисийн талбай
Хэзээ: 5.29-нд 11.30-с эхлэнэ
Дэлгэрэнгүй: Тус параданд оролцох сонирхолтой хүн бүрт нээлттэй. Чингисийн талбай - Үндэсний соёл амралтын хүрээлэн - Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Чингисийн талбай гэсэн маршрутаар явна.


Үйл явдал: "БАРДАМ ТУУЛАЙ, ҮНСГЭЛЖИН, НОРОВЫН НАМТАР" хүүхдийн жүжгүүд
Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
Хэзээ: 5/30-нд 11:00 цагт Михалков "Бардам туулай" мюзикл инээдмийн жүжиг
5/31-нд 11:00 цагт Т.Габбе "Үнсгэлжин" инээдмийн жүжиг
6/1-нд 11:00, 14:00 цагт Д.Содномдорж "Норовын намтар" мюзикл инээдмийн жүжиг
Тасалбар: www.easyticket.mn болон Улсын Драмын Эрдмийн Театрын кассаар худалдаалагдана. Мөн 1900-1188 үнэгүй хүргэнэ. Үнэ 10,000 төгрөг. Бэлэгтэй тасалбар 20,000 төгрөг.
Холбоо барих: 99026929, 89403070, 99199794, 95469964


Үйл явдал: "ГАЛТ ЧУЛУУНЫ НУУЦ" хүүхдийн хөгжимт жүжиг
Хаана: Улаанбаатар Паласын их танхим
Хэзээ:  05.29-ны 12:00, 15:00 цагуудад
6.01-ны 12:00, 15:00 цагуудад
Тасалбар: 1900-1617, Мобикомын Өргөө 2 салбар, Hi-Fi СD Shop-н гурван салбарт худалдаалагдаж байна. Үнэ 25,000₮, 20,000₮. Тасалбар бүр бэлэгтэй.
Холбоо барих:  9444-1800, 9903-1800, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Улаанбаатар хотын хүүхдийн театр хүүхэд багачууддаа зориулан "Галт чулууны нууц" хүүхдийн хөгжимт жүжгээ толилуулж байна. Зохиолч найруулагчаар "Гэгээн муза" наадмын "Хүүхдийн жүжгийн шилдэг найруулагч" Б.Хишигзаяа МУСТА ажиллаж байна.


Үйл явдал: "АМЬТДЫН ЕРТӨНЦ" концерт
Хаана: Улсын Филармони
Хэзээ: 5-р сарын 31-нд 15:00 цагт
Тасалбар: www.ticket.mn болон Улсын Филармоны кассаар худалдаалагдана.
Үнэ  5000 төгрөг.
Холбоо барих: 7011 8012, 9888 6565, ЭНД дарна уу.
Дэлгэрэнгүй: Монгол Улсын Филармони 2016 оны 5-р сард "Хүүхдийн Ертөнц" хүүхдэд зориулсан танин мэдэхүйн зорилтот төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд Монгол Улсын Морин Хуурын Чуулга Камиль Сен-Сансын "Амьтдын ертөнц" концертыг тоглоно.


Үйл явдал: УЛААН-ҮДЭ БОЛОН МОНГОЛЫН ЦИРКЧДИЙН ХАМТАРСАН ТОГЛОЛТ
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Хэзээ: 5.31-нд 20 цагт
6.1-нд 14, 17, 20 цагуудад
6.2-нд 15, 20 цагуудад
Тасалбар: Том хүн 8000 төгрөг, хүүхэд 5000 төгрөг
Холбоо барих: 95292966 , 89862966
 


Үйл явдал: "МӨРӨӨДЛИЙН ЕРТӨНЦ 2016" эх үрсийн баярын арга хэмжээ
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Хэзээ: 5.27-6.2-ны өдрүүдэд 11-14 цагийн хооронд
Холбоо барих:  8050-8588, 9405-8588, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Энэхүү үйл ажиллагаанд үндэсний үйлдвэрлэгч хүнсний болон импортын томоохон компаниуд мөн хүүхдийн хувцас, тоглоом зэрэг бараа бүтээгдэхүүнийг хямдралтай болон үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилготой. Баярын өдрүүдэд тогтсон цагуудад хүүхдэд зориулсан хөгжөөнт тоглоом, жүжигчилсэн тоглолт, урлаг соёлын үзүүлбэр хөтөлбөр явагдана.


Үйл явдал: "АМЬДРАЛЫН АЛТАН МӨЧИЙГ ГЭГЭЭНТЭНД" нээлттэй өдөрлөг
Хаана: Гэгээнтэн энтертайнмэнт төвийн гадаа талбай
Хэзээ: 6.1-нд 11-20 цагийн хооронд
Холбоо барих:  75776699, 77110806, 80119630
Дэлгэрэнгүй: Хүүхдийн баярын өдрийг холбогдуулан Гэгээнтэн Энтертайнмэнт төв, Эко телевизтэй хамтран хөөрхөн дүү нартаа гайхалтай нэгэн өдрийг бэлэглэхээр зорьж байна.


Үйл явдал: БАГАЧУУДЫН ГҮЙЛТ 2016
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Хэзээ:  6.1-нд, бүртгэл 5.25-н хүртэл үргэлжилнэ.
Тасалбар: Бүртгэлийн хураамж 5000 төгрөг
Холбоо барих: 7013-3060, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Ахиллис Монгол ОУБ нь нийт хүүхэд багачуудын эрүүл мэнд, дасгал хөдөлгөөнд хувь нэмэр оруулах үүднээс жил бүрийн 6 сарын 1-нд багачуудын гүйлтийг зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл таны хүүхэд сонсголын бэрхшээлтэй болон янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гүйж, нэг өдрийг бусдад хандах хандалгаа өөрчилж, шинээр таньж мэдэн, мөн өөрөө гүйж спортлог өнгөрүүлэх болно.


Үйл явдал: “МОНГОЛ ХҮҮ” Үндэсний хүүхдийн баяр
Хаана: Хүй долоон худаг
Хэзээ: 6.1-нд 11-19 цагийн хооронд
Дэлгэрэнгүй: Хүүхэд багачууд эрүүл агаарт, зориулалтын талбайд тэмдэглэн уралдаан тэмцээнд оролцож, “Авьяас” хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолтыг үзэх боломжтой. Мөн өсвөрийн үндэсний бөхийн барилдаан, өсвөрийн үндэсний сур харвааны тэмцээн, “Монгол хүү” өдөрлөгийн нэрэмжит өсвөрийн унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн, “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан, хүүхдийн дууны уралдаан, “Аав, ээж би” гэр бүлийн мини сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхэлдэйн киноны баатрын дүрд хэн сайн хувирах вэ? гэсэн арга хэмжээнүүд болно.


Үйл явдал: "АМОРЕ ФЕСТИВАЛ-2016" зайрмагны баяр
Хаана: Баруун 4 зам, Макс Молл их дэлгүүрийн гадаа талбайд
Хэзээ:  06.01-нд 11:00-19:00 цагийн хооронд
Холбоо барих:  7000-7755
Дэлгэрэнгүй: Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-иас хүүхэд багачууддаа зориулан “Аморе фестивал”-ыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн онцлох арга хэмжээнүүд нь: 1000 зайрмаг үнэгүй тараана, Хамтлаг дуучдын урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоомууд, хөгжилтэй алиалагчийн тоглолт, “My Little Pony” хүүхдийн жүжиг, УДЭТ-ын “Норовын намтар” тоглолт, “Circus Mongolia Khadgaa” циркийн үзүүлбэрүүд, Үндэсний циркийн үзүүлбэрүүд, эрч хүчтэй залуусын флаш моб, “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр”-т үлгэрийн баатрууд амилна.


Мөн Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд зохион байгуулах захирамж гаргасан. Үүнээс гадна дүүргүүд нутаг дэвсгэртээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулж ажиллана.

#events #teenagers #freetime